Thursday, March 19, 2015

Мөн ч их удлаа даа

 Амьдрал минь нэгэн хэвийн үргэлжилсээр бүтэн жилийг үдэж бна. Заримдаа уйтгартай гэрт суугаал хоолноос хоолны хооронд өдөр хоног өнгөрөхлээр хаяад гараад зугтаамаар ч охиноо том болж бгааг харахлээр өөрөөрөө бахархмаар гэрт суугаад хүүхдээ өсгөж бгаагын хэрэг гарч бгаа гэж бодох юм. 

Айхтар тараглаад бсан биеэ эргүүлээд цэгцэнд нь оруулаад сайхан бнаа. Одоо 5-7кг хасчихвал бүүр болоод л явчих гээд бна. Эмэгтэй хүн их өрөвдөлтэй юмаар л өөрийгөө гэх сэтгэл нь ориглоод ирдэг сонин юма. Тарган туранхай бх дээр л харагдана. Тураад бх тусам зөвхөн охиндоо л гэдэг бсан бол одоо өөртөө харах нь ихсээд шинээр олон гоё гоё юмтай болмоор санагдаал. Амжилттай бгаадаа толинд харах бүртээ урамшиж бна даа. 

Охин минь саяхан л унтаж л бдаг бсан бол одоо тэнтэр тунтар алхаад ээжийгээ дуудаж хайгаад л улам хөөрхөн царайлаг болж бна. Нуль эгдүү. Заримдаа том хүн ч юм шиг санагддаг яагаад юм бүү мэд ихэвчлэн муухай аашлах, ааш нь олдохгүй үед нээх сонин том хүн шиг мэдрэмж төрөөд бдгийн. Нөхөр болохлээр чи буурайгаа гэж боддог болохоороо өөртөө тэгж бодогдуулж бган гэдгийн. Нэг хүн хүүхдээсээ 3 настай бхад нь миний хүү урьд насандаа ямар хүн байлаа гэсэн чинь хүү нь би МААРАМБА бсан шдээ гэсэн гэнэлээ. Би бас охиноосоо асууж үзнэ гэж бодоол бгаа. Миний охин хэлэх боловуу. Ганц нэг зүйлс дээр буурай минь ч юмуу гэж горьдох л юм. Гэхдээ энэ бодлоо өөртөө л хадгалсан нь дээр юм бна лээ. Ээжийн дүү нар бүгд л бид 2-г хүүхэдтэй болохгүй бгааг мэдэж бсан ба буурайг бурхан болоход надад эргээд ирээрэй гэж гуйгаарай ми дүү л гэцгээгээл бсан тэгээл нээх ч удаагүй 14 хоноол би жирмээ болцон охин гээл гараад ирсэн бүгд л сүйд болох бх гэсэн аль болох биш бх гэцгээх юм ер нь илт дургүйлхэж хүлээж авцгаасан. Бага эгч сая жирмээ болчоод ээж минь надаа ирцэн ч бж магад гэд яриад явж бсан нэг эгч биш бхаа гэсэн чинь авахуулсан сурагтай бсан. Энэ мэтчилэн эргээд ирэх боломжтой эсэх нь мэдэгдэхгүй зүйлийг хүртэл өмчилцгөөж бдаг хүн их муухай шуналтай ч юмаа даа би ч бас. 

Би угаасаа хүнд гай болж амьдрахгүй хүндрэл болж явахгүй юм шүү гэж их хичээдэг хүн л дээ. Туураг тусдаа бол тусын дайсан гээд аль болох аав ээж дүү нартай хүндрэлгүй амьдарадаг. Тийм ч утгаараа бусдыг ч бас тийм бгаасай гэж боддог их хувиа хичээсэн хүн юм бган. Гэхдээ угаасаа ийи бсануу гэхээр тийм бишээ. Хүмүүс л ийм болгосон. Гэтэл нөхөрийн талынхан за аав ээж дүү нар нь яахав гэхэд шинэ ирсэн бэр нь нөхөр ажил хийхгүй бна би нялх хүүхэдтэй бгаа тэгэхлээр та нар манай амьдралд тусал гэд ерөнхийдөө бид 2т хандаж нөхөртэйгээ хэрүүл хийгээд л нөгөөх нь нэг л зовсон хүн уйлан дуугарч явах юм. Амьдрал авч явах чадваргүй бол гэр бүл босгох хэрэг юу бна арчаагүй гэхээр нөхөр дүүдээ тус болохгүй бол болохгүй гээл өдөр тутмын цалин өгөөл их хэмжээгээр ч л өгөх юм. Гэтэл өгсөн юмыг юм болгохгүй баяр болгоноор хүний төрсөн өдөр бүрийг тэмдэглээл цайлж дайлаал,  аав ээжрүүгээ зөөгөөл тэгээл бхгүй болохлээрээ нөхөртэй уурлаал тэр бид нараас шаналгах юм. Ичихгүй юмаа. Би гэтэл юуны тулд энэ хүнтэй суусын болоо дүү нарыг нь гэр бүлтэй нь тэжээх гэж суусын боловуу гэж гайхоол. Эд мөнгө сэтгэл санааны гүн хямралд манай гэр бүлийг оруулж бнаа.

Заза сэтгэл уужирлаа хадны хонгил руу орилолтой нь биш ийм үед л тэмдэглэл хөтөлж өөрийгөө онгойлгохгүй бол. 

Хавар болжийн сайхан бнаа гэрийн цонхоор нарны туяа улам их уртаар тусаж бна. 

No comments:

Post a Comment