Monday, April 27, 2015

Гутранги хүн биш би

Гэвч хажуу хавирганыхны дарамтын дараа эндээ бичиж тайвшраад бган бишүү. Би чинь уг нь мааш өөдрөг үзэлтэн юм бгам шд. За яахав цаг үргэлж эд нарын бөөн бөөн асуудалд дарамтлуулахгүй юи чинь. Ер нь хараад бхад өөрсдөө нэн сайн биеээ даацан хэн нэгэнд гай болохгүй гээд бодчихсон бхад өөрийгөө болон өөртөө хамаатай бүх зүйлээ өөрийнхөө чадалаар асуудалгүй аваад явчих чадвартай бдаг гэж ойлгогдоод бна. Хамаатан садан найз нөхөд даба даба гэчихлээрээ надад туслахгүй бна та нараас болж ийм байдалд орлоо ч гэж бх шиг. Ажилгүй гэртээ эхнэр нөхөр 2 хүүхэдтэйгээ бусдаас мөнгө төгрөг халамж нэхээд сууж бж ажиллах болсноо та нараас болж та нарыг харсаар бгад ийм бдалд орлоо одоо гай болохгүй бид нар өөрсдөө амьдрана битги ай энэ тэр гэх юм цүцүцүцү. 
Харин балай хүүхний яриан дундаас өөртөө хэрэгтэй юмаа олж авлаа. Би ер нь яагаад дахиж сурахгүй толгойгоо цэнэглэхгүй гээл ирваатаад бж бсан бнаа. 2016 онд сургуульд сурахаар шийдсээн. 
Охин минь саяхан л нялхаараа бсан чинь одоо явдаг ойр зуур яриа ойлгоод өөрийгөө илэрхийлээд бдаг болж хүн болоол бна даа. 

Wednesday, April 8, 2015

Галзуурахнээ

Галзуурах нь. Ганцаардаад бгам шиг бна. Охин минь хурдан том болж ээжтэйгээ гангар гунгар гээсэй. Одоо бол Ээдээ, Гоё, Ааган гааган, Грлула блабла гэхийн. Аавыг нь орой ирэхлээр ганц нэгэхэн юм дадада гэж бгал унтацгаачихна. 
Би уг нь төрсний дараах стрессд нээх орохгүй бх шиг бсан хаа бсан жилийн дараа орж бх шиг. Гэхдээ өдөржин гэрт хоол цай шээстэй өмд телевизор утас гэд бхаар ийм бдалд орох бхоо. Гараад ч хаачих вэ дээ хүүхэдээ тэврээд дэмий тэнэлтэй биш. Найз нөхөд бол бүүр бхгүй. Ядаж бхад нээх найз гэхээр хүн цөөнтэй аргагүй шд гарч ордоггүй болохлээр нөгөөдүүл нь тоохоо ч бсан. Ганц голын сайн нь хаа бсан Эрдэнэтэд бхаар чинь. Бэрүүдтэйгээ гайгүй бх гэхээр сэтгэл рүү ус цацаад авахыг л мэдэхээс өгөх болон баярлалаа гэчихдэггүй болохоор харьцаад ч хэрэггүй. 
Нээрээ байнга авна гэдэг сэтгэхүйтэй хүмүүс өгч бгаад ханадаггүй, баярлах сэтгэл бдаггүй харин ч ихийг авна л гэж боддог болохлээр тийм хүсүүст өгөлгүй зүгээр л ХАЯ!!! гэж уншлаа. Их зөв санаа нөхөртөө хэлнээ. 
Охин минь улам л чөөеөө болоод эгдүү хүргээд бхынмаа. Одоо санаанд нь юм таарахгүй бол уурлана л гэнэ. Өчигдөр бөөн уйлаан зодоон болов. Хоолоо уурлаад татаад асгаж бна, тэгэхээр нь гаран дээр нь жооохон ширүүн алгадаад дуугаа өндөрсгөсөн уйлаад нус нулимстайгаа холилддог бна шд. Тэгээд тоохгүй эргээд хооллох гэсэн хурууныхаа үзүүрт ширээн дээрх хогыг наагаад аманд хийдэг гэнээ уйлсан хэвээрээ тэгэнгүүт юун хатурхах хайр хүрээд тэвэрч авлаа. Харин охин гуай гомдлынхоо хариуг мөөмөөр л тайлна гэж бна лээ гөөмөн даварсан хүүхэн шүү. 
Охин ярьдаг болохлээр л хөөрхөн юм бичих бх үйлдлийг нь бичнэ гэвэл миний авъяас хүрэхгүй бх. Ямар ч бсан хүүхэлдэйнүүдээ үнсэнэ ( аав ээжийгээ огт үнсэхгүй), эвий эвий гэхээр өөрийгөө илж эвийлнэ, чихмэлүүдээ бүүвэйлэнэ, үсээ самнана, зурагтын удирдлаганд мөөмнийхөө дараа оруулахаар их хайртай ямарч айлд ороод Го гээл удирдлагыг нь авна. Гуталнууддаа бас их дуртай. Баба гэж огт хэлэхгүй Гоё гого л гэж хэлдэг амны билэгтэй охин бгам шүү үр минь. Айлд очоод болохгүй гэвэл маш сайн үгэнд орж айлын юмыг буулгадаггүй. Ер нь л их сайн охинтой хөөн би.