Thursday, March 26, 2015

Бороо бороо анхны бороо

Болзоот учралын анхны бороо үүүүүү...
Шивэрч орж бгааг нь бодохоор сайхан бнаа. 
Өчигдөр орой дэлгүүр алхах зуурт чийг үнэртээд сайхан бсын ингэх гээд л бж дээ. Гэхдээ борооших нээх гоё биш тэ. 
Бага байхад бороо орчуул гадаа тоглож чаддаггүй бсан болохлээр бороо битгий ороосой л гэж залбирдаг блаа. Бас хагас сайнд орсон бороо зүсэрдэг гээл нээрээ л бүтэн 7 хоног орчихдог бж билээ. Баруун хойноос үүлс нүүдэг тэнгэр тэр хавиас цэлмээд ирэхлээр тэнгэрийн нар миний нар 2 цэлмээд бөөн бөөн баяр ккккк хүүхэд нас гоё шүү. Гадаа тоглохоос өөр юу ч бодохгүй. 
Аан бас лагерт их бдаг бсан дотроо бор нунтагтай тэнгэрийн дүлий.  Тэрийг хагалчихвал бороо ордог гээл. Нээрээ ордог бсан санагддаг юм. Бас цагаан өнгөтэй мөөг бна. Хоол хийжийн гэж баахан түүж бгаад хэрчиж тоглож бтал гэнэт асгартал их бороо орж билээ. 
Миний бага нас Хөх морьтын лагерт өнгөрдөг блаа. Лагер нэг хэсэг байхгүй болох хүртэл. Одоогийн яргайтын наад талын уулын энгэрт бсын. Нийтийн хоолны трестын лагер гэж. Жижигхэн хүрэн одоогийн байшингуудын хажууд жижигхээн харагдах байшиндаа буурай, 3,4 эгч нар, ах, би гээл хэдүүлээ ч бдаг бсын. Нэг жил би сургуульд ороогүй л бсан нээг их бороо орвоо. Эгч нартайгаа гэртээ бж бтал байшингийн араас чулуу нүүлгээд бна. Эгч нар гарч харж чадхгүй хөөе болиоч гэл орилолдоод. Бүүр арай хэтэрхий нүдээд болохгүй болохоор нь шүүр мод юмаар зэвсэглээд гарсан чинь ногоон газар цав цагаан болцон. Яасан бхнуу мөндөр орсон бна шд.  Том том мөндөр. Ороод дуусахлээр нь түүгээл бөөн хөл хөөр лагераар нэг. Кардон цаас тавьж бгаад зарим нь гулгаж тоглоол. Тэр мөндөр тийм хөл хөөрийг одоо ч мартахгүй сайхан бдаг юм. 
Бороо дандаа дурсамж дагуулдаг. Бороотой дурсамжуудаа эргээд бодохоор инээмсэглэл тодордгийг бодохлээр бороо надад дандаа сайхан дурсамж үлдээдэг бололтой. (ихэвчлэн инээгээд бхыг бодоход үерхэл дурлал хайр сэтгэлтэй холбоотой бх нь бн шд 😛).

No comments:

Post a Comment