Tuesday, March 31, 2015

Хавар

Хаварт би дургүй. Гэхдээ нэг тийм гэхийн мэдэхгүй мэдрэмж төрөөд бдын гол нь гэртээ байхдаа. Гадаа гарвал мэдээж жиндүү бас шороотой. 
Харин гэрт болохлээр 3,4 сар хаалттай бсан цонх онгойгоод гадаах амьдралын чимээ сонсогдоод, нарны илч дулаахан, салхины илбээ зөөлхөнг мэдэрдэг. Би өндрөөс айдаг гэхдээ цонхон дээр суух гоё. Яг одоо 7 давхарын цонхны тавцан дээрээ суужийн. Өмнө нь дандаа нарийн тавцантай бсан энэ бар маань би суугад багтахаар өргөн тавцантай надад их таалагдаад бгаа. Хаврыг онгорхой цонхныхоо хажууд суугаад мэдрэх мэдрэмж тэгээд копетой янзтай. 

No comments:

Post a Comment