Tuesday, March 24, 2015

Нүүр ном ба ном

Ямар нэгэн юманд жишээ нь архи тамхи, тоглоом, шоу цэнгээн, залуус гээд бүгдийг хэрэглэж үзсэн ч донтож бсан удаа нэгээхэн ч бсангүй. Хэсэг хошуурч бгаад сонирхол буураад амьдралд огт хэрэггүйг нь ойлгох болонгуут ор алга болгодог бсан хүн чинь энэ нүүр номонд бүтэн 2 жил салж чадахгүй донтдог бна шд. Утсан дээрээсээ устгаж үзээд буцаад л суулгах жишээтэй. За тэгээд энд юу бдаг вэ? Юу ч бхгүй!!! 
Найз нөхөд бага сагахан хааяа нэг зураг оруулана, пост бичнэ тэгээл нуль зар. Өмд гуталнаас эхэлээд бөөн зарна. Тэгээд бас хүмүүсийн пэйж дээрээс мэдээлэл хулгайлаад мэдээ болгоод бичдэг хэдэн нөхдүүд. Хэдэн өдөр нэг ховийг хуулаад сүржин нэр өгөөл шэйрлээд бна. Үндсэндээ хэрэггүй юмыг утсаа тавьж чадахгүй гүйлгээд бдаг надад но бх шиг.  Гэхдээ үүнийгээ ухаараад болих хүсэл эрмэлзэлтэй бга нь бас авууштай кккккк.  

Би ууг нь номчин блаа. Янзан бүрийн сургаал айлдсан эсвэл логиктой ном барьдаггүй ээ. Цэвэр уран зохиолд дуртай. 
Одоо ч бас барьж суухгүй удаж бна. Хамгийн сүүлд С.Эрдэнэ гуайн өгүүллэгүүдийг уншсан. 
Охиныхоо өсөлт хөгжилтөнд тустай боловуу гээд 3 нас хүрвэл оройтоно гэж номыг эхэлүүлээд нөгөө л нүүр номондоо донтоод больчихсон. 
 Хавар болоод нар эрт мандаад харанхуй орой болохыг мэдэрээд би ичээнээсээ гараад толгой тархи сэргээд бгаам шиг санагдах боллоо шүү. 
 Нүүр номонд донтохоо бүрэн таслан зогсоосугай. 


No comments:

Post a Comment