Monday, November 4, 2013

Сонин сайхан солио гажуу

     Гэдсээ томоруулцан чинь гэрээсээ гарахаа болисоон. Гадаа гараад ч ганцаараа хун чинь хаачих ч юм. Холдлоо гээд л Улсын их дэлгуур маажигнана. Нээх сайхан хувцас харангуут таарахгуй тэгээл гэюурч тойрч бгаал гараад ирэх юм доо гэж. 
    Уржигдар хотоос гарч нар салхинд гарсан. Амралтын газрууд сайхан болжээ. Хоол унд нь ч сайн, дулаахан ч юм. О2-г ханатлаа уушиглаж бгаал ирлээ. Амралтанд чинь хуухдуудээ л гаргах гэсн хумуус хуйтрээд ирэхлээр ихэсдэг юм байна. Бяднуус л гэхэд 3 гэр бул хуухдуудээ аваад, ядаж бхад 3 эхнэрууд нь жирмээнууд блаа. 
      Ааааяаааяааяааа одооноос ч сайхан жин нэмж байна даа. 10кг нэмцэн байгаа, одоо 3 сар улдсэн энэ хугацаанд ядаж 10кг л нэмэх юмсан. Ид таргалдаг уе нь юм гэсн шд. Зарим хумуус ч 30-40кг нэмдэг гэсн битгий л тэр нь бгаасай. За яахав эруул саруул амаржиж авчаад л алга болгоно доо. Алга болгоно гэснээс дахиад угсараад нэг маамуулчихдаг юм билуу гэж бодоод бгаа. Амар зэрэг томроод ихэрууд шиг осчих бх гээд. Эхэндээ их л ядрах бх гэхдээ надад ч амар л бна. Ажил торлоос авахуулаад бие хаа, нас зусэнд ч тэр. Нэгийгээ 3,4 нас хургээл за нэг еох гэж бтал нахиал бух зуйл эхнээсээ болоол нялхаа яахав томоо цэцэрлэг сургааль руу нь яахав гэж бснаас адилхан 2уулаа зэрэгцээд цэцэрлэг сургууль энэ тэр гээд амар зугээр. Би ч бас ажлаа донгож эхэлж бтал дахиал суух болно. Нэг удаагийн дайралтаар л хуу хааа болгоол. Нас ч оройтчихсон юм чинь. Ангийн хуухдууд ч 3 хуухэдтэй гэж бхад би ч донгож анхных гэхээр оройтчихсоон. Гэхдээ 35,40 настай гэхэд галзуу цэмбгэр, 2 хуухэдтэй ганган авгай бмаар бна шд цаадах чинь.  
За нэг англи хэлтэй болох гэж 4 сараас хойш бодов. 5 сард нэг газар буртгуулчихсэн. Гэтэл буурай минь бурхан болоод хойшлуулчихсан. Юун курс хэл манатай бсан. За тэгээл 7 сараас эхлэнэ гэхээр нь монгоо огоол яваад эхэлтэл 1хоног яваал юун явах хордлого эхэлдгийн бгааз дээ. Ямар сайндаа гурийнэ гэж бодоод замдаа явж бтал хань яриад их дотор чинь муухайрч бвал хойшлуулах юмуу гэнгуут нь дуун дээр нь тэгий гэж бгаам чинь. Ингээд 10 сар хуртэл хойшлуулъя гэсэн 11 сард эхлэнэ гэсн одоо энэ 7 хоногт яаж ч бсан явна даа. Монгоо огцон болохлээр явахаас оор аргагуй. Огоогуй бсан бол ч.... Кккккк. Ээж ямар сайндаа нэг л их англи хэлтэй хун торох гээд бгаам биз дээ л гэж бна лээ. Ууг нь жирмээ уеэ ашиглах гэсн биш яг шдээ л болж байна. 
За за ойрын санаанд бгаа юм ийм л байх шив. Мэр сэр хун амьтанг загнаснаас эхлээд бичвэл бх л хов жив. Дараа бичнээ. 

Wednesday, September 18, 2013

Сайхан бороотой бна

Би нь ууг нь зун цагийг нартай л байлгах дуртай бсын. Нартай бвал л халуун энэ тэр нь бол огтоос хамаагуй гээл, халуун бх тусмаа л сайхан гээл. Тэгсэн энэ жил нэг л бишээ, нар л битгий гараасай, халууныг узэн ядаж бна, бороо л ороосой гэж буур гуйж энэ тэр. Тэгээд энэ оглоо энэ намар сэруухэн сайхан бна. Хань ижил минь ханиад хурлээ гээл яваад бдаг би нь хурч болохгуй бдаг. Очигдор нээх хоорхон би буйдан дээрээ унтахуу чамд халдаахгуйн тулд гэнээ. Намайг ханиад хурэхлээр хол хол гээд, оороо хурэхээрээ наашир наалдий унсий гэдэг бсан хун чинь аягуй юм ярьдаг бна шд гэж баахан шоолов. 
Нээх гое юм идэх юмсан. Даанч яг юу идэхээ мэдэхгуй бнаа. Чихэр энэ тэр амттан сонин биш. Хоол энэ тэр бас л биш, амттай бялуу гурилан юмс идсэн болохгуй яг яах вэ. Яг унэндээ бол тасархай гое кофе, шокотой бялуу идмээр бган юм шиг бна. Идэж болохгуй гэх тусам гэнэт гэнэт хамарт унэр нь хий хоосон сэнгэнтэл унэртэхийг нь яанам бэ. Бас боргоцой унэртээл, энэ жил самар гарахгуйн бхдаа. Би нээрээ монгол самарны харшилтай болцын шд сонин. Идэсний маргааш хамар залгиураас аймаааар муухай юм гараад хамрын ханиад хурцэн юм шиг болдог болцон. Оноодор юу идэх вэээ. 
Олоон жилийн омно BLUE хамтлагын Данканд дурлаж явлаа шд кккккк. Тууний омссон нимгэн саарал гурвалжин захтай цамцыг, тууний цаадах цээжийг нь харж шулсээ гоожуулаад л. Нууцхан энэ залуутай тааралдах юмсаан, намайг ази хун болохоор тоох боловуу энээ тэрээ гэж мороодоол. Тэрний тэр цамцыг ангийнхаа залуучуудад санал болгоол, ийм цамц омсуул чи тасархай харагдана шуу гэж мэгээл. Гэхдээ юу гээл Данкан шиг харагдав гэж дээ ккккк хун хошигруулж дэмий юм авахуулсан хэрэгт ч орж блааа. Харин сая ирэхэд нь хогширцийн блгуй "гое хамтлаг шуу, зав гаруул узнээ, за яршиг хуйтэн бна узээд яахав дэ" гээл болчихдог бна шд. Хань ижил тэгж дурлаж явлаа гэвэл тив алгасан хардах ажилтай болох бхдаа хахахаха. Мэдээж гадагад торх бол тасарцан юм чинь тэ кккккк.  
Хаашаа ч хамаагуй гадагшаа явах юмсан. Зугээр л тэнэмээр бна. Улаанбаатараараа тэнээд дуусцан оор газраар тэнэмээр бна. Би ууг нь ийм олон ааштай, ойж буусан хун биш юмсан яах вэ. 

Friday, September 6, 2013

Энэ чинь юу л болоод бна

Очигдорийн хувьд аавтайгаа эвлэрэв. Одоо хань аав 2 учраа ололцчуул болоо. Хэн хэндээ гомдож, туньсан бсан учир дээрээс нь торсон аав хуухэд болохоор эвлэхгуй гээд яахав. Энэ эрчууд гэж сэтгэлийн ямар ч хатгуй, тээд оорт нь жоохон хатуурхахлээр хамгаа алдчих хумуус юмаа.
Энэ жил юу болоод бгааг ойлгодоггуй ээ. Ноднин эмээгийн минь ээж бурхан болсон. Энэ 5 сард эмээ минь бурхан болсон. Тэгсэн эмээг бурхан болсноос хойш овоогийн минь ганц охин дуугийн сэтгэл санаа нь хямраад даралт нь ихсээд бна гээд бсан чинь очигдор гэнэт харавчихлаа сэхээнд бна гэхийн. Хуний сэтгэл гэдэг биеэ амархан муутгадаг, доройтуулдаг бололтой. Саяхан очиход л " буурайтай нь бэр эгч хадам дуу болоод энэ жил яг 50 жил болж бгаа юм. Гэтэл ийм хурдан явчихлаа эгч минь. Би нэг л итгэхгуй бна, 5 сараас хойш эмчилгээ хийлгээд ч ур дун гарахгуй юм" гээл уйлаад суусан юмсан.
Бага стрессдэхгуй, нервтэхгуй амьдрахгуй бол хуний утсан чинээ улаан амь тасрахдаа амархан  гэдгийг энэ уйл явдлууд мэдруулж бна.
Би дандаа эсрэг уур амьсгалтай юм их бичих юм. Нээх удахгуй мааш гэгээлэг зуйлс бичиж бна.

Thursday, September 5, 2013

Ганцаарахнаа


     Хань ижил минь байж бгаал гадагшаа явчихлээр гав ганцаарахнаа 10-14 хонодог болоод 5 жил болж байна доо гээл нээх зовсон хун. Ханиндаа байх хумуус захаасаа аваад байгаа ч гав ганцаараа байх нь л надад амар бдын. Гэрт хун ирэхлээр тэр хун айлд бгаагаа мэдрээд гэртээ дураараа бгаа юм шиг байж чадахгуй бгаа бхдаа гэж бодсоор байтал би их тавгуй болчихдог юм. Мангар зожиг бгааз. Яахав 25 жил гэртээ гав ганцаараа улдэж узэх юмсаан гэж хусдэг бсан мниь биелэж бгаан. 
      Гэхдээ ханийгаа суулийн уед явах болохоор дагаад явчихмаар санагдаад, санаад л унээр их жовжийнаа. 
Энэ зун лагер дээр зуншилаа. Айлууд маань бороо оронгуут л хот орчихлээр эзэнгуй хашаа байшингууд дунд ногоон дээлтэй би, улаан хантаазтай хань бидэн 2 л улдэж онгороолоо. Орой болохлээр л аймаар хав харанхуй дунд ганцхан байшин гэрэлтэй тэр нь манайх. Манай дуу ирчээд орой ноль орох замдаа "яанаа ганцхан танайх л бгаам бна шдээ, хууууууууууу хий узэгдэлтэй юм шиг" гэж авдын. Гэхдээ сайхан бсоон. Агаар салхи гэдэг чинь юугаар ч солишгуй шуу дээ. Ой модоор зугаалаад л, гузээлзгэнэ тууж идээл, шоргоолж хооллоод л, шорлог хийж идэх ямар их кайф гээч. Оглоо царцаан дуун дунд сэрэх ямар ч сайханы.
      Энэ зун бас нэг асуудал дагуулсан баяр болсон нь уеэл дуугийн хурим блаа. Томхон хэмжээний хурим болсоон. Монго л бвал унэхээр бухнийг хийж болдог л юм билээ. Бутэн одоржингоо л скай ресортс дээр болсон. Хурим ч уг нь ярих юмгуй сайхан боллоо. Даанч орой нь найр ондорлох уед би аавтайгаа муудалцаад тэр чигтээ уурлаад харьсанаас болоод сар гаран ул ойлголцсон бйдалтай онгороолоо. Ядаж бхад энэ 7 хоногийн ихээр ааваас смс ирвээ. Тэгсэн харвахын омнох таталт гээч юм болчлоо, чамаас л болж ийм болсон чи хараасан гэж торсон аав маань явуулжээ. Хэлэх уг олдсонгуй ээ. Хий л ганцаараа уйллаа. Ээжтэй ярилаа, ааштай хун шуу дээ чи тэгэхэд улдчихгуй гэж байна. Тэгээд нудэнд нь харагдаад хэрэггуй боон уур, та 2-оос л болсон гээд бгаа гэхийн. Очигдор чи ярисан нь дээр бхаа гэлээ. Ярисан утсаа таслаад бх юм. Ямар ч бсан гайгуй бгаа гэж бна. Хоол цай огуулээд л бж бна. Заримдаа би боддог юм, аав маань сайн хун гэхдээ заримдаа арай дэндуу ааш гаргадаг, ээж маань насаараа л аргыг нь олж аргалж яваа. Дургуйгээ хурвэл огцом ууртай цохиод ч авдаг нь хэцуу. Харин аав шигээ биш их зоолхон сэтгэлтэй, намуухан хунтэй ханилсандаа сэтгэл тайван бдаг юм. Аав ийм зан гаргахад ээжээсээ илуу ханьтайгаа хуваалцмаар санагдсан. Ханьтайгаа л бвал би их тайван уужуу сэтгэл амар байхаа энэ уед л мэдэрсэн. 
      За энэ уйл явдалаас нэг юм ойлгосон нь хурим лав надад зохихгуйн бна гэж. Манайхан хурим хийдэггуй ганц хийсэн ээжийн доод талын дуугийнхэн нь нохор амиа хорлож бсан болохлээр би хуриманд нээх сужигтэй биш. Хурим лав хийхгуй гэж шийдээд бга. Харин хуримны оронд европоор ч юмуу азиар аялана гэж бодоод бгаа. Хайран монгоороо хэдэн хун хооллож бхаар тэр хэдэн саяар (дор хаяж л 10, 20 сая орох бх) сайхан дэлхий ертонцоо узэж таниж л бсан нь илуу сайхан санагдаад суулийн уед болж огохгуй бгаа. Хань болохоор нусэр хурим хийнэ гээд бгаа, одоо ирэхлээр нь тархийг нь угаахаас. Цасан цагаан даашинз гое ч ганцхан удаа омсоол, зураг улдээл болоо. 
     Би ур хуухэддээ талхаа олох аргыг нь, эхлуулэх жоохон хоронгийг нь улдээгээл болоо. Харин насны богсонд хуний ад бололгуй хураасан жоохон юмаараа энэ дэлхий ертонцоо нэг сайхан танин мэдэж тойрчиход л хун болж торсоний хэрэг гарч бгаам даа. Монголоо тойрчоод монголдоо л бгаад бсаар ухэхгуй ээ. Чоглог бна уу чоглог ш дээ. Чоглог эмээ чоглог овоотэйгээ жиргана шдээ. 

Monday, July 15, 2013

Баярлаагуй баяр наадам

Зэээ баярын наастир дуусаад амралт зугаалага эхэлж байх шиг байна. Миний хувьд энэ жилийн наадам болсонгуй дээ.
Хань бид 2 ноднин жил зуслангийн байшинтай болж тэрийгээ балгас байхаас нь додомдон, энэ жил шаазан нойлтой болгож хун гархуйц болгосон. Хэн ч харсан юун аймаар балгас байсын гэж байна лээ. Тэгвэл хажуу хавирганыхан маань хогшин залуугуй манай байшинг "СУНС" тэй байшин гэдэг байсан гэсэн. Бараг л энэ 2 мэдрэл байхаа гэж ярьж байсын бишуу кккккк. Сонин нь кадастрынхаа дагуу хашаагаа жоохон сунгаад барьцан чинь манайтай хамаагуй айлын хуухэн залуус ирж хэруул хийгээд, аавдаа хэлнэ дээ гэж хуртэл хуухдээ тэвэрсэн, 2,3 айлын цаадах хуухэн томорсын шд. Тэрэнд манай хашаа сунах ямар хамаа байгааг огтоос ойлгоогуй эээ ккккк. Манай хашаанд кадастр газар ч угуй байж байшингаа барьцан залуу ална талнадаа тулаад гуйгээд байсан нь ч ойлгомжгуй. Залуу хумуус нь давьтаргуй арчаагуй болцон. Харин настай 2 хорш маань бол газраас маань авсанаа шударга хэлээд арга зуйгээ олчоод байгаа байхгуй юу. Эвлээд эвтэйхэн ярьвал юу ч болдог л биз дээ.
За тэгээд ноднинжингоо унхантаж байж байшингаа босгоод, ээ жил хань минь зутгэсээрэн байгаад шаазан нойлтой, сайхан саун хийж авлаа. За тэгээд наадмын омнох 2 одор цэвэрлээд л 11нд ордын байгааз дээ.
Унаган гэртээ байхдаа манайх чинь бусдын жишигээр Голын цэнгэлдэхдээ наадмын нээлтээ узээд хуушуураа авч идээд л орой нь буурайгынхаа лагерт эсвэл гэртээ идэж ууж онгороод маргааш нь морь энэ тэр уздэг юм л даа. Харин хунтэй сууснааас хойш энэ маань жоохон жоохон оорчлогдсоор энэ жил буур ямар ч наадамын наастиргуй болдог байна шд.
Яасн гэхээр энэ жил нохорийн эмээ нь казахтанаас охинтойгоо буюу хадам ээжийн ээж дуутэй нь ирж таарсан. Миний ээж ууг нь шинэ байранд орох ч юмуу ямар нэг шинэ юм болоход яг халуун ам булээрээ гэртээ байвал их зугээр байдаг. Жишээ нь боон хун яг байранд орсон одор нь ирээл найралж наадамлаад бвал тэгээл насан туршдаа хун дарсан нойхролдсон айл болно шуу тэгэхлээр ядаж 11ндээ та 2 сайхан амарч бж бгаад 12 ндоо хумуусийг нь уриарай гэж захисан юм. Омно нь ч намайг гуйсан одор ээж та 2 гэртээ амарч кино ший узэж тайван тухлаг байгаарай гэсэн ч бид 2 юун тухлах боон ажил гээд гараад гуйснээс хойш толгой оод авахгуй их ажилтай байгаан.
За тэгээд хадамд хэлдийн бгааз дээ. 11 нд бид 2 амараад тануусыг 12нд зусландаа урьж байнаа гэсэн хадам ээж уурлааск. Угуй 11нд очино. Эсвэл голын цэнгэлдэх зайсангаар авч яв гээд. Тэгээл яахав 11нд очих болсон ч бас зусланд бгаа хамаатныдаа очоод ээжийгээ улдээчээд хадам аав ээж 2 дуутэйгээ ирж хоноод, маргааш одор нь эмээ нь ирээд, орой нь хамаатныхан нь ах эгч нь ирээд, маргааш нь дахин ууж идэж суусаар арай гэж 14нд явав. Би ч бараг суулгуй бсаар гаргаж огов. Ингээл наадам юу боллоо яалаа ийлээ. Бух юм дуусцан, нээлт нохож узэх гэсэн ч гарахгуй. Нэтэд ч олигтой тавигдаагуй бдаг бна шд. Би зочин хулээж авахлээрээ оорийгоо зовоогоод боон юм бэлддэг хоббитой болохлээр буур их ядарсаан. Манай хадмууд ядаж аймаар их цайлж суудаг хумуус одрийн хэд ч ширээ засаж ууж идэв. Суулдээ ч нохортоо оноодор явна биз дээ явуулая тэгэхуу гэж бж явуулсаан. Манайхан ингэж хундрэлтэй зочилдог хумуус биш болохоор заримдаа ч дургуй хурдгийнмаа эднууст. За яахав эмээ нь дахиж ирээ ч уу угуй ч уу гэж бодон бодон нуур хувиргалгуй, бух юм ОК гэж дуусгалаа. Дараа жилийн наадмаар л ингэж байхгуй юм шуу.

Wednesday, June 5, 2013

Зурагтаар узэх юм юу ч алга

Тасархай ганц кино узээд унтах юмсан. Нэг кино узсэн л дээ. Гэхдээ яг одоо л....

Зурагтаар СОНГУУЛЬ СОНГУУЛЬ бас дахин СОНГУУЛЬ. Элбэгдорж Бат-Эрдэнэ 2ийн энэ тулаан дуусаад нэг нь хурдхан ялаад дуусаасай. Би лав уурэг энэ тэр гэж сонгуульд оролцдоггуй. Яагаад гэвэл бусдыг дуурайж аягуй мундаг уурэгээ ухамсарлаж бна гээд оорийгоо хуурах шаардлага надад бхгуй. Надад энэ 2 хуний аль нь ч таалагдахгуй худлаа хуурмаг санагдаад бхад хучээр нэгийг нь сонгохуу. Тэрэн дор сонгохгуй бсан нь дээр.

Ер нь амьдралдаа сонгуульд санал огох насанд хурснээсээ хойш нэг л удаа огч бсан. Хэний толоо вэ гэжуу Шар айрагийн Ганхуугийн толоо. Энэ хун метро гэж анх ярьж гарч ирж бсан одоо ч энэ яриагаа хэрэгжуулэх гээд хаялгуй явж л бна. Нэг сагсны шийд хийчээд 4 жил явах хуний толоо хайран сайхан цагаа очерлон зогсож урэх шаардлага бхгуй гэж боддын. Миний энэ бодол наддаа л хамгийн ОК нь.

С.Галсан гуайн оролцсон Монгол тулгатны 100 эрхэм нэвтруулэгийг дахин дахин узэхэд нэг нэг санаа шинээр олж мэдэж авч байна. Мундаг хун юмаа. Лхагвасурэн гуай ч бас их оорийнхоороо. 3 дахиа узэж суунаа гэж.

Хууеээ сая бороо орсон бна шд. Би мэдээгуй ороод дуусцан бхад нь цонхоороо хардаг бна шд.
Заза галзуу хуний тэмдэглэлээ жаргааядаа.

Monday, June 3, 2013

Ларьдма узсээн

Киног гарсан цагаас нь узэх гээд тохироо ероосоо бурдэхгуй явсаар байгаад арай гэж очдор узлээ. Билет нь дууссан хойно 3 удаа очиж буцсан болохлээр хар эрт очиж авлаа шд.
Кино бол ярих юмгуй сайн болсон бна лээ. Тэр зураглаач нь Навчаа ч бас мундаг бнаа. Жужигчин Гэрэлсухийг тийм дурээр огтоос дурсэлж бгаагуй ч унэхээр узэн ядмаар ямар аймар хунийг гаргаавээ. Сайн жужигчин. Ер нь энэ багт нээх илуудэж сул бгаа дур алгаа. Ахмад жужигчиний нусаа нийж бгаа энэ тэр гээд жижиг хэсэг хуртэл дотор ег хийлгэмээр. Би лав хамаг биеээ чангалцан узэж бна лээ шд ккккк. Суулдээ гар бадайрцан бгаам чинь.
Хучирхийлэлд одор бур орой бур ортож бдаг эмэгтэйчууд хуухдуудийг илуу ихээр нийтэд ил болгомоор энэ кино ч эхлэл нь гэж бодож бна. Нудээ булдруу болтлоо зодуулж бгаа бусгуйчууд минь салаад зугтаагаад яваач дээ. Юунаас айж юуг оровдож оорийгоо золиослож бдаг юм бэдээ.
Надтай 3 удаа аймшигтай нохортоо гудамжинд зодуулж бгаа бусгуйчууд таарч бсан. Дагаад гэрлуугээ явж бгааг нь харахад оровдмоор, очоод буур ч аймар юм болох бхдаа гэж бодохоор нуруугаар хуйт даажийж билээ.

Нээх сайхан хослол омсчоод " ажил дээр ирдэг хэн бэ чи? Яваач, алнаа чамайг" гээд хойноос нь ошиглоод явж бгаа новшийг оорийг нь сая удаа банздах юмсан.

Микронд зугтаад ороод ирсэнг нь харчаад " чи яасан овоо зугтдаг юм. Тэр чигээрээ зугтаасан хэвээрээ явахгуй яасын, баригдчлаа шд чамайг одоо ална" гээд чирч буулгахад нь " хумуусээ авраарай намайг энэнээс салгаад огооч" гэж гуйж бгаа бусгуйд бидний хэдний хуухэн авгайчуул орилолдож угзчин салгахыг оролдохоос биш залуучууд эрчууд огт ходолоогуй. Овоо дуу нь ирж боон зодоон болж салж таксинд суугаад зугтсан.

Хар оглоо гэргийгээ газраар нэг усдэн чирж дэвслэж орилж бгаа согтуу нохор. Зугтаагаад таксинд суусан ч цаашаа явж чадалгуй зогсоод нохроо суулгаад зодуулсаар явах бусгуй.

Нуднээс далд байх естой, хэн нэгэнд муугаа узуулэхгуй юмсан, ууг нь сайн хун шуу дээ гэж бусгуйчууд минь битгий тэднийг оогшуулээч. Эцэс суулд нь нэг шороонд, ногоо нь ш..... нд явах зам ойрхон байдаг. Ларьдмааг дууусахаас нь омно заавал узээрэй.

Sunday, May 26, 2013

Шарталт

Хагас сайнд ажлаар баруун хараа яваад ирлээ. Агаарт гараад ямар сайхан байваа.
Очсон газрын хумуус нь их сайхан найрсаг угтаж, захирал нь эхнэр хуухдийн хамт ирцэн хамтдаа орой нь шорлогдов. Эхнэр нь шорлогоо янзын сайхан амтлаад идээл баймаар байсан. Даанч би чинь турах дэглэмтэй байсан болохлээр амсах тодий л. Нээрээ тураад 3 кг хаяачихсаан  цаадах чинь. Хоолоо хасаад л ОК болж байгаа шд.
За тэгээд ногоо эхнэр нь вино, нохор нь болор архи авцан эр эмээрээ уух уухаа ууж гарлаа. Яриал уугаад бсан 2 шил вино, дахин нэгийг задлахад би нь болохоо болиод болжмордож гарсан / энэ бол огиулахыг хэлж бгаам соорий/. Ухэх гэж бгаа юм унтаад маргааш нь жинхэнэ зовлон ЭЭЖЭЭ юун 100 зараа энэ тэр. Юм идэж уухаар л болжмордоод. Ядаж машинаар явахлээр буур хэцуу. Дахиж хэзээ ч уухгуй гэж амалсаар очигдорийг авлаа хэхэхэ. Уухгуй гээл амалдийн тэгээл сэтгэл хооруул амлалт будаа. Гэхдээ л бие дийлэхгуй болох тусам уух хусэл алга болдын бна.
Очсон газрын захирал нь эхнэр нь их дажгуй яг оорсдоо ходолморлож яваа хумуус болохоор их зов бодолтой иймээ тиймээ ихрхуу зан бхгуй юм билээ. Хунийг монго эвддэг ч оороо ходолморлож бж холсоо гаргаж бж олж бгаа болохоор нээх эвдэрдэггуй санагдлаа.
Ямар ч бсан оноодор идэж бна хоол ч ямар сайхан амттай юм хэхэхэ.

Monday, May 20, 2013

Итгэмээргуй л бна

Суулийн 10аад хоног сэтгэлдээ шаналсаар нэг л одор нь хайрт эмээгээ бурханы оронлуу явуулчихлаа. 69хон насалаад эмээ минь бурхан болох байсан юм гэжуу. Эмээгээ бид БУУРАЙ гэж авгайлдаг байсан юм. Ноднин жилийн 7 сард буурайгийн минь ээж 89 насандаа бас л явчихсан. Надад энэ 2 эмээ минь л байдаг бсан ч ингээд дараалаад алдчихна гэж хэзээ ч бодож явсангуй. Хогшин ээжийгээ сайхан насаллаа, буянтай насалаад насаа бидэнд огоод буцлаа гэж бсан бол охиноо ингээд араасаа дагуулаад явчихаар буурайдаа даанч их харамсаад хорогдоод байх юмаа.
Буурайгийнхаа диваажинд очих замд нь саад болохгуй гэсэндээ нулимсаа дотогшоо залгиж байна. Нулимс гарахдаа шорвог байдаг бол залгихад буур ч гашуун бдаг юм байна.
Бид ингэж дотныхоо хунийг алдаж узээгуй зовлон узээгуй явлаа. Би чинь буурайгийнхаа хамгийн том охины том охин нь анхны зээ нь. Хамгийн хайртай, осгож хайрлаж явсан зээ нь. Бид 2т сайхан дурсамж ихээ улдсэн боловч 2лахнаа авахуулсан зураг ганц ч байдаггуйг мэдээд ямар их харамсаж байна гээч. Буурайгаа нэг л одор яваад огохийг мэдэж бсан боловч ийм хурдан, ийм эрт гэж санасангуй бага халамжилж байжээ. 7 хоног бур очиж хонодог бсан маань хуний хун болсноор багасан багассаар хаа нэг хонодог очидог болсон. Буурай би оноодор хононо гэхэд минь ямар их баярладаг байсан гээч. Илуу хэд хонох минь яав даа.
Буурайгаа овдоод суулдээ сэхээнд орох уед яадаг ч бсан босоод ирнэ гэж итгэлээ алдаагуй ч эцсийн мочид найдваргуй ээ цаашина буур ч хэцуу амьсгаатай байлгах арга руу орно гэж эмчийг хэлэхэд дахин буурайгаа овдгож зовоолгуй тайван бурхан луу явуулая даа гэж бид эрс шийдэцгээсэн. Би гэртээ л харимаар байна, намайг аваад гараач дээ гэж ээж эгчээс гуйж бхад нь эртхэн тэр аймаар овдолтийг мэдруулэлгуй аваад гардаг байж гэж гээд л ЭЭЖЭЭ маргааш таныгаа гэрлуу нь аваад гарахаар болсон гэхэд Угуй ээ одоо аваад гар, одоо гэж бичиж байсан /буурайгийн минь хоолойд гуурс байсан учир ярихгуй цаасан дээр бичиж байсан юм/. Тэгээд л харина гэж 11 цагийн уед мэдээд л 1 цаг 15 минут орчимд бурхан болсон доо.
Хумууст анхаарулахад хавдар тусаад хагалгаа, туяа эмчилгээ хийлгэх бол Бээжинлуу ч болтугай яваарай гэх гэсэн юм. Буурайгийн минь улаан хоолойдох хавдарыг шарахдаа уушигийг нь бас давхар шарснаас болоод хавдар нь эдгэсэн боловч уушигийг нь тулээд хайрснаас болоод бас эмнэлэгийн хатгаа аваад л болохоо болисон. Бид хичнээн солонгосыг зорьж шарлагийн ул морийг эмчлуулэе гэсэн боловч Маш их шарсан байна аргагуй гээд буцаачихсан.
Гэхдээ бидний сусэг итгэл унэмшлээр алтан хайрцгийг нь нээхэд 1 жилийн омно сунс нь хальчихсан харин ч нэг жил илуу насалсан бна гэж гарсан нь бидний санааг бага ч болтугай тайвшруулж байна даа. Буурайгаа би надад эргээд ирээрэй гэж байнга гуйж бна даа. Энэ насанд нь санасандаа хуртэл асарч халамжилж чадаагуй ч ирэх насанд нь урээ болгож хайрлаж  халамжилж яв юу л гэж гуйж бна.
Ум сайн амгалан байх болтугай. Тандаа би маш их хайртай.

Friday, May 3, 2013

ÁËÀ ÁËÀ ÁËÀ......

        Çóí íýýðýý þó þóã¿é áîëäîã ãýí¿¿. Õàâàð íàìðèéí õóâöàñàíä îðóóëñàíã¿é øóóä ë çóí. Ñàéõàí áíºº äóëààõàí áõ. Ãýõäýý õàæóó õàâèðãà, ãóÿ õàñààð õàëóó ä¿¿ãýýä áñàí íºãºº ñàéõàí õàðâèí ººõ ÷èíü. ßàíàà õ¿íèé õ¿¿õä¿¿èéã õàðñàí ÷èíü ¿íýí òàñàðõàé òóðàíõàé, àëõàà ãèøãýý íü ãóíõàëçààä ë... Ãýòýë áè ÿàæ áíà, òóôëèéí ºñãèé íàìàéãàà äààõã¿é ÿàæãàíàäàã áíà øä :(. 

Tuesday, April 23, 2013

Шашин & Итгэл

Надад шутдэг шашин гэж бдаггуй ээ. Аль ч шашинг хулээн зовшоордог. Харин зарим тэнэгууд узэл бодлоо тулгахад уур мааш их хурдэг.
Гол нь би юунд итгэдэг гэвэл zugeer l ur dun uzuulj bgaa hend ch itgene. Bi Zun bilegt itgedeg.
Orosiin Zun bilgiin tulaaniig algasahgui uzdeg, ter heden galzuu shulmuudad neg uzuulej amidrliin egzeg, bi haa hurtel yavj, haana uuriiguu aldahaa medeh yumsan. Nadad yamar negen dald nuuts bgaa esehee medej ar nuruuniihaa usiig arzaital bostol n heluuleh yumsan.
Buu murguliig bolon helmegduuleltees umnu bsan mundag lam nariig ustagchihsand ih haramsdgiin.
Minii amidral dah shashin, Zun bulgiin bagahan tuuhees:
1. Aav eej maani burhan bagsh Buddag susgelej yavdag humuus. Ter damaa aav bol buur unench. Genegui yavj bgaad ih surguulid orohdoo barag buddin shahsinii surguulid yavaad orchihson. Aav buur chi gelenmaa bolchih yum bish biz dee gej bas joohon aisan gejugai. Arai l hiimoriin San tavij surahaa shahaad sahilaguutsan uchraas uur tiishee shiljsen. Tendees garahdaa buddad neeh itgel turuhuu bolison. Harin mash tom gun uhaanaas humsiin chineeheng sursandaa olzuurhdag l yum odoo. Busad shashin bol ingej gun gunzgii, tailagdashguigeer hunii amidral, orchlon horvoog taniulaagui bdiin bn lee.
2. Heseg amidarch bgaad Hristiin shashinii Bibliig unshvoo. Uuchilaarai bi Yu ch oilgoogui. Hed heden udaa ehleed neg l bolj uguhgui. Itgegchidtei niilj tsuglaand n ochood daraa n bagshtai n yariltsaj uzsen ch uzel bodol maani neg l zuruud bna lee sonin. Hamag gol n manai itgegchid busad shashinaa mash ih uguisgedeg n taalagdaagui. Tegehleer chin bid bas tedniig huleen zuvshuuruhgui hetsuudeltei bolchij bgaam. Ingeed Hristiin Hun bi lav bish yum bn gej dugnesen.
3. Muslim shutlegtei huntei hanilan suuj havirga huvaaj muljij suuna gej zuudelsengui yavlaa daa. Gehdee tiim ch het muihar bish l dee. Het nuhud chin ter Arabuud. Ted harin Muhammed zunchiinhuu helsen zahisang yag ter heveer n odoog hurtel gajihgui muiharlan shutej yavaa nuhuduud. Tednii hamag chuhal uzel barimtlal n Allah burhantai uulzahdaa nugel, asuulgagui, hen negeng gomdoogoogui bh yostoi gedeg yum bilee.  yaduu, yadarch bgaa negniihee zovlong medehiin tuld Ramadan sar buyu 1 sar matsag baridag. Ene uyedee yaduusiig hoolloj, heregtei zuilseer n tusaldag. Kurban gej bas mal gargaj tuuniihee mahiig yaduust taraadag bayar bas bn. Ene bugdiig jil bur hiideg gejugaa bi. Nadad neg sonin sanagddag yum n yag bayan Arabuud humuulegiin ajil hiidegguig gaihaad bdiin. Nuguu sheihuud n yadarsan uls orond tusallaa gej duuldahgui l yum. Esvel bi duulj bgaaguin bolov uu.
4. Suuliin uyed buu murgultun bolov shd. Chaddag neg n uneheer mundag shuu. Toochood l. . . Daanch manai ulaachid itgel olchood daraa n haashaa zailhav gesn shig hulihdaad eheldeg n tiimhen. Ongod tengeree deedleed bj bhad ulaachid tenegteheer hendee itgej, yaj ongodtoigoo haritsaj, uulzah argaa olohoo bolichih yumaa. Hatuudaa hatuu, zuulun zuulun hairlaj, harj, hamgaalj yavdag tengeruuddee dotoroo zalbirch yavahaas l bolj bna. Busdaas iluug harj, iluu setgehuitei neg n l uur yurtuntsuus bidniig harj, Biden deer irj chigluuldeg bh gej boddiin shd.
5. Today harin burhanii nomtoi ch uurtuu uvidastai huntei taarlaadaa. Joohon bhad l emee, egch nar l ochdog bsn Hun deer uzuulev. Toochood helehgui ch asuudaltai bgaa gazriig maani medreed tend bodit medremj turuulej chadsan shuu.
Bi yanzan buriin Hun deer ih l ochij blaa. Hudlaa neg n ch ih l bh. Baitsaanii salat, niislel salat, mantuutai honinii haa guya, zairmag avaad ireerei zasliig chin hiine gej bsn avgaitai ch taarj l blaa. Haniig mini Muslim gej sonsonguutaa puuuu paaaa gej bsn humuus ch blaa. Zahiin hyatad uvgun ch blaa, neeree ter l Hun unen helj bj dee geed ul toomsorloson zuntei humuus ch bsn bn. Gehdee l hunii itgel bishrel jijighen zuil deer bii bolood ergeed jijig tom yuhan deer ch ugui bolchih yu ch yum be dee. Bi shashing Hun uurtuu itgeh itgeliig bii bolgodog, huniig Hun bolgodog hushuureg, dem, tulhees l gej boddog. Esvel neeree bid buhen hari garigiinhanii turshiltiin buteel buguud ted bidnii haana ch hezee ch olj haraagui, harah ch ugui deer bdag BURHAN bh ldaa.

Saturday, April 20, 2013

Ан сан Сучи-Хатагтай

Яг одоо ТВ5 суваг дээр энэхуу киног узэж бна. Цэргийн дэглэм, улсын толгойд буруу хун, буруу хумуус, буруу нам байсны хор уршиг. Би ийм бодит туух угуйлсэн, эрэн сурвалжилах кино болон нэвтруулэгт Маш их дуртай. Мордон байцаагч, тагнуулч болох чин хусэлтэй бсантай маань ч холбоотой бха.

Энэ эмэгтэйн талаар мэр сэр мэдээгээр л узэж бсан болохоос яг юуны толоо яаж тэмцэж явсан хэн бэ гэдгийг мэддэггуй бсан юм. Харин энэ киног узсэнээр бас нэг мундаг эмэгэйн талаар ойлголт, мэдээлэлтэй болсондоо сайхан бна шуу. Одоо Нобелийн Энх тайвны салбар дахь шагналыг тууний хуу омноос нь авч уг хэлж бх уед радиог нь тасалсан боловч зайгаар ажилладаг радиогоор хорионд бгаа Сучи сонсож бна. Ямар гое сэтгэлт ходолгосон юм бэ.  Хийлийн найрал ая дарахад Сучи гэртээ тэрхуу аяыг нь дагаж тоголдор хуураар баярын нулимстай тоглож бна. Би бичингээ огшидог бна шд.

Хунд гэр бул, аав ээж, хань нохор хуухдээс нь ч илуу их хайрлан зутгэх зуйл ЭХ ОРОН юм даа бас зарим хумуусийн хувьд. Тэгээд торцон ч бдаг юм шиг. Олон жил оорийн бух амьдралаа орхин эх орон эрх чолоо хуний эрхийн толоо тэмцэнэ гэдг бол агуу эр зориг, тэвчээр. Эмэгтэй хуний хувьд золиос ихтэй. Би та тэгж золиослож чадахуу.

Би бичлэгээ киногоо дуусгалгуй тогосгох гэж бна гэхдээ бид энэхуу туух яаж тогоссонг мэднэ. Тэр ялсан шуу дээ. Одоо Бирм буюу Мяамар улсыг энэ эмэгтэй удирдаж бгаа, цэргийн дэглэм нуран унасан.

Генерал Ан " Улс торыг чи сонирхохгуй бсан ч Улс тор чамайг сонирхоно" гэж хэлж бжээ.

Tuesday, April 16, 2013

Уйтгарыг мэдрэх

Уйтгарлах дургуй ээ. Ордны зурхай дээр ч нааг ургэлжийн оодрог узэлтэн гэжээдэг. Харин гэнэ гэнэхэн би уйтгарыг мэдэрчихдэг. Сонин шуу тэр мэдрэмжээсээ гармааргуй, ургэлжлуулээд л баймаар. Яааг одоо цонхны дэргэд суугаад хааяа хаа нэгхэн дулаан хувцсандаа шигдэн явж бгаа хумуусийг ажаад л. Бурхэг, зэвруун ийм л одор цонхны цаанаас уйтгарыг аль бага байхын ингэж мэдэрдэгийн.

Би цасанд, оволд, хуйтэнд ясны дургуй. Тийм болоод ч Оросын дээр уеийн оволтэй, цасан шуургатай, ганцаарханаа эсвэл 2,3-хан хуний дунд уйл явдал нь орон сууцны байранд ч юмуу болдог кинонуудыг узэхээр л бачуураад эхэлдгийн. Ногоо хаалга андуурдаг шинэ жилийн кино. Вагон вокзал ( ингэж бичдэг билуу) дээр нэг нохор хоцорчоол рестораны зоогчтэй нь учраад бдаг кино за ер нь бичвэл их бгаа байхоо болий, эд нарыг узэхээр л уйтгарлаад бдын. Хамаг салах дургуй уйтгарын мэдрэмж маань овлийн шоно оор орцны уудэндэх ганц гэрэл елтойгоол, тэр гэрэлд цасан ширхэг бужигнан унаж бгааг цонхоороо хараал цай уугаад суух гое бдгийн.

Одоо хадуурнаа би ам бул 5уулаа айлд оссон. Манай гэрийнхан бугд орой гэртээ цугладаг. Баяр еслолоор хамтдаа ургэлж бна. Гадагшаа амралт, зугаалга, зуслан гарсан ч ямагт хамтаараа. Тэгэхлээр би ганцаараа гэртээ улдэж ер нь узээгуй хэн нэгэн нь заавал бдаг бсан болохлээр ганцаарханаа бж узэх юмсан гэж морооддог блаа. Гэтэл одоо 2лахнаа. Манай нохор гадагшаа дотогшоо явчуул гав ганцаараа улдэнэ. Хамт хэн нэгэнийг байлгах нээх дуртай биш бас аав ээж дээрээ нээх очихгуй, очсон ч хонолгуйгээр ямар нэгэн шалтгаан хэлээд л гэртээ ирчихнэ. Гэртээ л бвал сайхан эсвэл ханиа бхгуй бвал ганцаараа л бвал сайхан гэдэг унэхээр аймаар зожиг болчихож.
Одоо ч ганцаараа. Хумуусийг уйтгарлатал бичлээ дээ харин ч нэг. Би гэхдээ турбаадуулж бсан ч цоглог хэвээрээ бноо.

Monday, April 15, 2013

Хамж шимнээ

Piglet-н бичнээс санаа аваад оорийнхийгоо бичнээ.

За тэр хомхой гэдэг зуйл бас л 1-р ангид бхаас л гарч эхэлсэн. Ямар сайндаа усэглэлийн баярын зураг авахуулах одор гарцан, би гэж аман дээрээ "ТЭМЭЭТЭЙ" сайхан зураг бдын. Бас болоогуй уншилгын аварга энэ тэр гэцээн хахахаха. Янз бурийн л арга хэрэглэдэг бсан. Метилен гэдэг ногоон юм турхэнэ, халуун модоор хайрна. Харин миний арга бол дотроосоо ацеклер билуу тэр эмийг уугаад, шприцны зуугээр хагалаж шуусийг нь гаргаж бгад (шуусийг нь ийш тийш нь халдаалгуй салфеткаар дараад арчина) халуун модоор хайрчихдаг юм. Тэгээд л нам хатаал арилчихдаг. Харин тэр эмний тос бол таардаггуй Улам том олон болгоод бдын. Ер нь бол эсэргууцэл муудахлээр гэж бгаач амаа арчихгуй гарах, аяга тавганаас сэжиглэхээр илуу их гараад бдын. Андахгуй гарна шуу дээ. Харин суулийн уед эм уучаад бгаа болохоор гарах хугацаа нь холдчихож. Энэ муугаас болж нээрээ есдугээр ангид бхдаа зуслан яваад тэнд аягуй таалагдсан бандитайгаа болзож бгад гологдсон шд. Аман дээр нь балиар юм гарцан сэжигийн гэж найздаа ярьсан гэсэн хахахаха.

Хувцас бол шилжилтийн насанд бол том асуудал шуу. Багадаа ч ганган бсоон. Гялгар яагаан иртууз, адидасын биеийн тамирын хувцастай, саравч зуугээл кккккк. Харин 7 дугаар ангиас эхлээл еоооеооо.  Манай доод айлын охин мангар ганган. Ээж нь Бээжин бараа авчирдаг тэрийгээ Выставкад лангуутай зардаг. Тэр пууз нь лаг гое Монголд лав бхгуй. Кээпкэн малгайтай тэр нь надад лайтай зохиноо. Ганц удаа бужиглэх гээд авч омссон биш сургуулийнхаа од болохоо шахаад хахахаха.

Sunday, April 14, 2013

Муухай хуухэд

Шууд утгаараа муухай хуухэд. Сая наашаа ирж байхад Монгол ээжтэй ямар нэгэн ази орны аавтай 3 орчим насны хуухэд миний ард 9 цаг сууж ирлээ. Ээжтэйгээ 2уулаа испаниас ч юмуу Японоос ч юмуу ирж байгаа бололтой, яагаад гэвэл энэ 2 улсын хэлээр хольж ярьдаг, ээж нь бас монгол хэлийг нэмээд 3 хэлээр харьцах юм билээ.
Би ер нь жоохон хуухдэд их хайртай, болж л огвол эрхлуулээд, тоглоод унадаг, тэд ч надтай харьцах дуртай байдын. Тэр зангаараа л ногоо жоохонг хараад л бамбарууш шиг хоорхон золиг вэ гээл наануу цаануу гээл эхэлсийн. За тэгээд л цагийн дараагаас л ЭЭЖЭЭ гэж байгаам чинь. За ногоо юу гээд бгаам болоо гэж шулганаж бсан яриа нь тээртэй орилоон чарлаан болж эхлэв. Ядаж бхад аймаар чанга хоолойгоо шахаж бгад орилохыг нь яанаа. Ээж нь юу ч хэлэхгуй, цонх нудээл орилоод л МАМА МАМА МАМА гэж ирээл ОH NO! Хоол 2 удаа ирэхэд ширээг нудээл, дээш нь доош нь тучигнуулээд л сандал цохиол. Онгоцонд удаан нисэхэд тавгуй бхад дээрээс нь тэгээд толгойны араас нудээд бхлээр унэхээр хэцуу. Ээж нь аанай л юу ч хэлэхгуй. Цаашаа шоножингоо унтаагуй ногоо хуухэд. Яагаад тийм бага насны хуухэд тийм шоно болчоод бхад унтахгуй, ээж нь ч унтуулахыг оролдохгуй бгаа нь их сонин. Онгоцонд нялх 2 хуухэд, 2-3 насны ногоохоос гадна 2 хуухэд, 5-6насны 4 хуухэд явж бхад ганцхан тэр л галзуурч бсан. Ингээд 9 цагийн турш орилоод, сандал цонх нудэж, маажиж бсан ч тэр огтхон ч ядраагуй нь бас их сонин. Естой буруу номын Индиаго бна лээ дээ. Ядаж бхад бид 2 урд шонийх нь 3 цагаас хойш унтаагуй нисэж дамжиж явааг хэлэхуу.
Манай нохор муухай нохой шиг хумуужилтэй хуухэд бна гэж авсан. Сахилагагуй бж болно харин ээж нь хумууст хундрэл учруулж бна энээ тэрээ гэж огтхон ч бодохгуй харин ч гадаадын сайханг монголын муу муухайг, онгоцны уйлчилгээний мууг нь баахан хажуу дах залуудаа ярьж явсаар ирсэн дээ. Хаа очиж хажуудах залуу нь хуухдийг нь чимээгуй болгох гэж узэж бна лээ. Бид 2 ч бас ганц 2 удаа чимээгуй бхыг анхааруулсан ч ээж нь юм хэлэхгуй бхад хуний хуухдийг загнаад яваад байлтай нь биш.
За юу хэлэх гээд бна гэхээр манай ээж аав нарын болох болохгуйг багаас маань хэлж ярьж, хаана яаж биеэ зов авч явахыг минь заадаг бсан нь бусдын эрхэнд будуулгээр халдахгуй бхыг сургаж дээ гэж бодоход хургэлээ. Ногоо сайхан гадаадын дураараа хэнд ч захирагддаггуй,  ур хуухдээ хоож гаргаж чаддаг эцэг эх, хогшин аав ээжийгээ насныхан нь эцэст хаяад явж чаддаг хуйтэн сэтгэлтнууд болдог тийм сэтгэхуйг шагшан магтдаг хэн нэгний ур удмаас болж Маш их ядарч ирээд бутэн одоржин унтлаа даа.

Тэр нэгэн хэний тухай

Тэр хэн нэгэний тухай хааяа нэг санан дурсахад хуухэдээрээ байж дээ Бид гэж бодогддог юм. Гэхдээ тэр эрэгтэй биш эмэгтэй. Арван жилийн ширээнээс оюутны ширээнд суудаг болохдоо танилцаж байжуулээ. Яагаад ч юм туунтэй найзалж эхэлснээс хойш миний амьдралын зорилго огт оор болоод. Аав ээжийн угнээс гардаггуй бсан би орой удэш Гэртээ ордог болж, суулдээ ч сургуульдаа явахаасаа илуу гадуур 2уулаа нийлж кино узэж, биллиард тоглож, ховгуудтэй танилцаж арай л биш амьдрал руу орж эхэлсэн. Гэхдээ хэн хэнээ уруу татна гэж юу байхав зугээр л найзлах есгуй бсан, эсвэл амьдралын зураг маань л тийм бсан бх. Би туунтэй найзлаагуй бсан бол гэж хааяа бодоход одоо эмч болцон бх бсан даа гэж харамсдаг л юм. Гэхдээ болохгуй юм болоогуй л биз. Суулдээ энэ хэнэггуй бдал маань сургуулиас жилийн чолоо авах болсноор аав ээжууд маань мэдсэнээр STOP болсон доо.
Эгч нар нь гэж галзуу хэдэн хуухнууд бид 2- г арай л барьж идээгуй шуу ккккк. Аргагуй ш дээ итгэл найдвар болсон ганц охин дуу нь зугаацаад л явж бсанг мэдэхлээр яаж зугээр бхав. Тэднийхаас ганц дээд боловсрол эзэмших гэж бгаа нь тэр бсын. Олон эгч нар нь бараг бугд нэг нэг хуухэдтэй, нохоргуй гэхдээ амьдралын толоо чадах чадахаараа зутгэж яваа тийм л бусгуйчууд. Тэднийхан намайг уруу татсан гээл ээж болохлээр тэрийг уруу татсан гээл. Бид 2-оос хэн нь уруу татсан гээл, Бид 2 болохлээр сайн дураараа зугаалаад л явж бсан юм чинь ккккк.
Би оор тийшээ шилжиж, тэр болохлээр яг яасанг одоо болтол би мэддэггуй. Хааяа энд тэнд таарах болов уу гэж боддог л юм. Харин сая онгоцонд 2 эгчтэй нь яг таарсандаа кккк. Буур яг урд талд маань сууж ирсэн. Намайг танисан эсэхийг естой буу мэд. 10 жилийн дараа юм чинь таниагуй л бх. Бужигнуулж явсан уеэ заримдаа оороосоо ч нуудаг би ямар нохрийнхоо хажууд танимхаараад асуултаа нь биш туунийг. Эгч нар нь сайн явж бгаа юм чинь тэр ч бас сайн яваа бх даа л гэж бодож онгорсон. Одоо ч сайхан нэг уулзвал донгож 18,19 настай бх уеэ эргээд дурсаж инээлдэж суухсан. Гэхдээ бас уулзах ч хэрэггуй бж магад ч юм.

Турах хусэл

Би суулийн 4 жил турах гэж их л хуслээ. Таргалсан уу л гэхээс турсангуй ээ харамсалтай нь. Нэг л их бариу жижиг хувцас цуглуулсан л хуухэн. Гэхдээ эргээд туранхай болно гэсэн итгэл зорилго ихтэйгээр шинэ 7 хоногийг маргаашнаас эхлуулэх гэж бган. 5 кг эхний ээлжинд хаячихад л болчих гээд бна.
Сурч боловсрохыг хусээд, эрмэлзээд ирэхлээрээ цаанаасаа эрч хуч амтагдаад ирдэг юм бна. 5,6  жил номын дуу сонсоогуй би англи хэлийг т@гс т@г@лд@р сурч, инээж ханиаж байгаа нь хуртэл англиар болохгуй бол орчин маань шаардаад болохоо болиод бган. Амжилт амжилт амжилт.
@д@ржин Х-TУЦ-ийн Нэр нь орж ирдэггуй ээ жужиг хэд хэдэн сувгаар цээжилтэл гардаг бна шд. Гое жужиг л дээ гэхдээ нэг дор бол арай л бишээ.

Wednesday, April 10, 2013

Умшаад л байхымдаа

Блогт донтож байснаа Facebook-т донтоод суйд. Гэхдээ хааяадаа энуугээрээ шагайж, оорийнхоо дуртай хэдруугээ ороод умших бас сайхан байдагаа.
Юу бодоод, юу хусээд, юу бичимээр байгаагаа заримдаа ойлгохгуй ээ. Залуу зандан 20 хэдхэн настай, нохоргуй дан ганцаараа байсан бол элдвийн сонин сайханг ертонцтэй нь оруулахгуй юу тэ.
Бараг л арван жил болох гэж байна даа найман жил юм бна уулзалдаагуй хумуустэйгээ уулзмаар санагдаад болох юм биш. Юунд нь ингэж их догдлоод байгаан бол. Гэтэл тэр хумуус нь нааг мартцоон. Зарим нэг нь бараг узэн ядаж явдаг юм гэсэн. Гэхдээ л... Ганц уулздаг найз минь ногоодуултэйгээ уулзах уедээ намайг дуудахгуйн байхдаа ч гэж горьдоостой. Тэгэхлээр би найзын ганцаардалд орцон байна гэсэн уг. Найзын хувьд нээх ихгуй ч чанартай хэдэн хуухэнууд байдаг гэж бодож явдаг байсан чинь эхнээсээ ар хударгаар хог шороо, шуурга босгож итгэл эвдээд, зарим нэг нь ч гадагшаа дотогшоо явчих, зарим нь ч буур утсаа авахгуй, ганц нэг нь оор хотод, уулзалдаад дуудаад байгаатай нь санаа яриа нийлэхгуй хий цагийн гарз болох юм. Ингээд бодохлээр надад учир их байх шиг. Удаан ор хонжилдоо ороол чухам чи минь л байхгуй бол би байгаад яах юм гэж явдаггуйтэй холбоотой байхаа. Хуучны уеэ дурсаад, уйлж дуулж суумаар санагдаад хэрэг алгаа. 30 насруу явж байгаан шинж бололтой.
Би оорийгоо эрчуудийн сонирхосон харцны дунд явдаг дажгуй бусгуй гэж боддог байлаа. Гэтэл суулийн хэдэн жил ханьтайгаа байх болсноос хойш нааг эрчууд нээх харахаа болчихож дээ. Би ч намбалаг гэргий хараддаг байхдаа ухааны юм боддог байсан чинь би оортоо оорийгоо тэгж бат итгуулцэн л явж байсан бна лээ. Эмэгтэй хун чинь оортоо таалагдахаас гадна эсрэг хуйснийхээ хунд таалагдаж байгааг мэдэрч их эрч хуч авдаг байхаа.
Заримдаа нээрээ дургуй хургээд байгаа хэдэн хамаатан садан гэсэн хэсэг булэг ноходийг хэн нэгэнд муулж кайф авах юм сан. Даанч хэндээ муулахав хахахаха. Хадам дууг эхнэр 2-г амьдралдаа анх удаагаа ингэж их хунд уур хурч уучилмааргуй санагдаад гомдоод байх юм. Хуний боловсрол мэдлэг, ямар ч сайхан газар ямар ч ондор дээд албан тушаалтай бгаад, орчин нохцол ах эгчээсээ оор байх нь тэрний яаг юуных юм болооо. Ах бэр 2 нь гадагшаа явж ирчээд торсон эхнэрт нь бэлэгтэй, шинэ хунд нь тэрэг бас бус бэлэгнуудтэй аавынд нь очиход эхнэр нь цаад орооноос гарч ирэхгуй 40 минут болоод. Нохор нь хэдэн хог авчирчихаад гэж яагаад байгаа нь ойлгогдохгуй уурлаад байхад хун овоо гомдоно доо. Мэдэхгуйм даа Бид 2 одоогоор хуухэдгуй бгаа болохоороо би маш эмзэг л хулээж аваад бгаа :(. За сайхан болчихлоо явж шалаа угаая доо ккккк.

Friday, January 4, 2013

Он гараад ичээнд орчлоо

Шинэ он гарсан биш унтаад л баймаар болдог боллоо. Баярын их идэлтээр овоо жин нэмээд тэрийгээ хаа нэг дээс тоглож алга болгож байна. Бас мэдээж орой хоол идэлгуйгээр.
За ямар ч байсан гадуур дотуур явж орчноо оорчлохгуй бол тарвага, баавгай шиг хана нээгдэхээр гэрээсээ гарах болчихвий дээ. Би ажилгуй хун биш амарч байгаа хун юм шуу.

Tuesday, January 1, 2013

2013.01.02

Шинэ он гарлаа.
Хуучин блогтоо юу ч бичдэггуй унтаа байдалтай байлгаад байсан болохлээр шинэ хаян албан есоор нээж байгаа нь энэ. Одоо блогтоо сайхан сайхан юмс оруулж байнаа. нэг угээр бол идэвхи санаачлагтай байх юм.