Tuesday, April 23, 2013

Шашин & Итгэл

Надад шутдэг шашин гэж бдаггуй ээ. Аль ч шашинг хулээн зовшоордог. Харин зарим тэнэгууд узэл бодлоо тулгахад уур мааш их хурдэг.
Гол нь би юунд итгэдэг гэвэл zugeer l ur dun uzuulj bgaa hend ch itgene. Bi Zun bilegt itgedeg.
Orosiin Zun bilgiin tulaaniig algasahgui uzdeg, ter heden galzuu shulmuudad neg uzuulej amidrliin egzeg, bi haa hurtel yavj, haana uuriiguu aldahaa medeh yumsan. Nadad yamar negen dald nuuts bgaa esehee medej ar nuruuniihaa usiig arzaital bostol n heluuleh yumsan.
Buu murguliig bolon helmegduuleltees umnu bsan mundag lam nariig ustagchihsand ih haramsdgiin.
Minii amidral dah shashin, Zun bulgiin bagahan tuuhees:
1. Aav eej maani burhan bagsh Buddag susgelej yavdag humuus. Ter damaa aav bol buur unench. Genegui yavj bgaad ih surguulid orohdoo barag buddin shahsinii surguulid yavaad orchihson. Aav buur chi gelenmaa bolchih yum bish biz dee gej bas joohon aisan gejugai. Arai l hiimoriin San tavij surahaa shahaad sahilaguutsan uchraas uur tiishee shiljsen. Tendees garahdaa buddad neeh itgel turuhuu bolison. Harin mash tom gun uhaanaas humsiin chineeheng sursandaa olzuurhdag l yum odoo. Busad shashin bol ingej gun gunzgii, tailagdashguigeer hunii amidral, orchlon horvoog taniulaagui bdiin bn lee.
2. Heseg amidarch bgaad Hristiin shashinii Bibliig unshvoo. Uuchilaarai bi Yu ch oilgoogui. Hed heden udaa ehleed neg l bolj uguhgui. Itgegchidtei niilj tsuglaand n ochood daraa n bagshtai n yariltsaj uzsen ch uzel bodol maani neg l zuruud bna lee sonin. Hamag gol n manai itgegchid busad shashinaa mash ih uguisgedeg n taalagdaagui. Tegehleer chin bid bas tedniig huleen zuvshuuruhgui hetsuudeltei bolchij bgaam. Ingeed Hristiin Hun bi lav bish yum bn gej dugnesen.
3. Muslim shutlegtei huntei hanilan suuj havirga huvaaj muljij suuna gej zuudelsengui yavlaa daa. Gehdee tiim ch het muihar bish l dee. Het nuhud chin ter Arabuud. Ted harin Muhammed zunchiinhuu helsen zahisang yag ter heveer n odoog hurtel gajihgui muiharlan shutej yavaa nuhuduud. Tednii hamag chuhal uzel barimtlal n Allah burhantai uulzahdaa nugel, asuulgagui, hen negeng gomdoogoogui bh yostoi gedeg yum bilee.  yaduu, yadarch bgaa negniihee zovlong medehiin tuld Ramadan sar buyu 1 sar matsag baridag. Ene uyedee yaduusiig hoolloj, heregtei zuilseer n tusaldag. Kurban gej bas mal gargaj tuuniihee mahiig yaduust taraadag bayar bas bn. Ene bugdiig jil bur hiideg gejugaa bi. Nadad neg sonin sanagddag yum n yag bayan Arabuud humuulegiin ajil hiidegguig gaihaad bdiin. Nuguu sheihuud n yadarsan uls orond tusallaa gej duuldahgui l yum. Esvel bi duulj bgaaguin bolov uu.
4. Suuliin uyed buu murgultun bolov shd. Chaddag neg n uneheer mundag shuu. Toochood l. . . Daanch manai ulaachid itgel olchood daraa n haashaa zailhav gesn shig hulihdaad eheldeg n tiimhen. Ongod tengeree deedleed bj bhad ulaachid tenegteheer hendee itgej, yaj ongodtoigoo haritsaj, uulzah argaa olohoo bolichih yumaa. Hatuudaa hatuu, zuulun zuulun hairlaj, harj, hamgaalj yavdag tengeruuddee dotoroo zalbirch yavahaas l bolj bna. Busdaas iluug harj, iluu setgehuitei neg n l uur yurtuntsuus bidniig harj, Biden deer irj chigluuldeg bh gej boddiin shd.
5. Today harin burhanii nomtoi ch uurtuu uvidastai huntei taarlaadaa. Joohon bhad l emee, egch nar l ochdog bsn Hun deer uzuulev. Toochood helehgui ch asuudaltai bgaa gazriig maani medreed tend bodit medremj turuulej chadsan shuu.
Bi yanzan buriin Hun deer ih l ochij blaa. Hudlaa neg n ch ih l bh. Baitsaanii salat, niislel salat, mantuutai honinii haa guya, zairmag avaad ireerei zasliig chin hiine gej bsn avgaitai ch taarj l blaa. Haniig mini Muslim gej sonsonguutaa puuuu paaaa gej bsn humuus ch blaa. Zahiin hyatad uvgun ch blaa, neeree ter l Hun unen helj bj dee geed ul toomsorloson zuntei humuus ch bsn bn. Gehdee l hunii itgel bishrel jijighen zuil deer bii bolood ergeed jijig tom yuhan deer ch ugui bolchih yu ch yum be dee. Bi shashing Hun uurtuu itgeh itgeliig bii bolgodog, huniig Hun bolgodog hushuureg, dem, tulhees l gej boddog. Esvel neeree bid buhen hari garigiinhanii turshiltiin buteel buguud ted bidnii haana ch hezee ch olj haraagui, harah ch ugui deer bdag BURHAN bh ldaa.

Saturday, April 20, 2013

Ан сан Сучи-Хатагтай

Яг одоо ТВ5 суваг дээр энэхуу киног узэж бна. Цэргийн дэглэм, улсын толгойд буруу хун, буруу хумуус, буруу нам байсны хор уршиг. Би ийм бодит туух угуйлсэн, эрэн сурвалжилах кино болон нэвтруулэгт Маш их дуртай. Мордон байцаагч, тагнуулч болох чин хусэлтэй бсантай маань ч холбоотой бха.

Энэ эмэгтэйн талаар мэр сэр мэдээгээр л узэж бсан болохоос яг юуны толоо яаж тэмцэж явсан хэн бэ гэдгийг мэддэггуй бсан юм. Харин энэ киног узсэнээр бас нэг мундаг эмэгэйн талаар ойлголт, мэдээлэлтэй болсондоо сайхан бна шуу. Одоо Нобелийн Энх тайвны салбар дахь шагналыг тууний хуу омноос нь авч уг хэлж бх уед радиог нь тасалсан боловч зайгаар ажилладаг радиогоор хорионд бгаа Сучи сонсож бна. Ямар гое сэтгэлт ходолгосон юм бэ.  Хийлийн найрал ая дарахад Сучи гэртээ тэрхуу аяыг нь дагаж тоголдор хуураар баярын нулимстай тоглож бна. Би бичингээ огшидог бна шд.

Хунд гэр бул, аав ээж, хань нохор хуухдээс нь ч илуу их хайрлан зутгэх зуйл ЭХ ОРОН юм даа бас зарим хумуусийн хувьд. Тэгээд торцон ч бдаг юм шиг. Олон жил оорийн бух амьдралаа орхин эх орон эрх чолоо хуний эрхийн толоо тэмцэнэ гэдг бол агуу эр зориг, тэвчээр. Эмэгтэй хуний хувьд золиос ихтэй. Би та тэгж золиослож чадахуу.

Би бичлэгээ киногоо дуусгалгуй тогосгох гэж бна гэхдээ бид энэхуу туух яаж тогоссонг мэднэ. Тэр ялсан шуу дээ. Одоо Бирм буюу Мяамар улсыг энэ эмэгтэй удирдаж бгаа, цэргийн дэглэм нуран унасан.

Генерал Ан " Улс торыг чи сонирхохгуй бсан ч Улс тор чамайг сонирхоно" гэж хэлж бжээ.

Tuesday, April 16, 2013

Уйтгарыг мэдрэх

Уйтгарлах дургуй ээ. Ордны зурхай дээр ч нааг ургэлжийн оодрог узэлтэн гэжээдэг. Харин гэнэ гэнэхэн би уйтгарыг мэдэрчихдэг. Сонин шуу тэр мэдрэмжээсээ гармааргуй, ургэлжлуулээд л баймаар. Яааг одоо цонхны дэргэд суугаад хааяа хаа нэгхэн дулаан хувцсандаа шигдэн явж бгаа хумуусийг ажаад л. Бурхэг, зэвруун ийм л одор цонхны цаанаас уйтгарыг аль бага байхын ингэж мэдэрдэгийн.

Би цасанд, оволд, хуйтэнд ясны дургуй. Тийм болоод ч Оросын дээр уеийн оволтэй, цасан шуургатай, ганцаарханаа эсвэл 2,3-хан хуний дунд уйл явдал нь орон сууцны байранд ч юмуу болдог кинонуудыг узэхээр л бачуураад эхэлдгийн. Ногоо хаалга андуурдаг шинэ жилийн кино. Вагон вокзал ( ингэж бичдэг билуу) дээр нэг нохор хоцорчоол рестораны зоогчтэй нь учраад бдаг кино за ер нь бичвэл их бгаа байхоо болий, эд нарыг узэхээр л уйтгарлаад бдын. Хамаг салах дургуй уйтгарын мэдрэмж маань овлийн шоно оор орцны уудэндэх ганц гэрэл елтойгоол, тэр гэрэлд цасан ширхэг бужигнан унаж бгааг цонхоороо хараал цай уугаад суух гое бдгийн.

Одоо хадуурнаа би ам бул 5уулаа айлд оссон. Манай гэрийнхан бугд орой гэртээ цугладаг. Баяр еслолоор хамтдаа ургэлж бна. Гадагшаа амралт, зугаалга, зуслан гарсан ч ямагт хамтаараа. Тэгэхлээр би ганцаараа гэртээ улдэж ер нь узээгуй хэн нэгэн нь заавал бдаг бсан болохлээр ганцаарханаа бж узэх юмсан гэж морооддог блаа. Гэтэл одоо 2лахнаа. Манай нохор гадагшаа дотогшоо явчуул гав ганцаараа улдэнэ. Хамт хэн нэгэнийг байлгах нээх дуртай биш бас аав ээж дээрээ нээх очихгуй, очсон ч хонолгуйгээр ямар нэгэн шалтгаан хэлээд л гэртээ ирчихнэ. Гэртээ л бвал сайхан эсвэл ханиа бхгуй бвал ганцаараа л бвал сайхан гэдэг унэхээр аймаар зожиг болчихож.
Одоо ч ганцаараа. Хумуусийг уйтгарлатал бичлээ дээ харин ч нэг. Би гэхдээ турбаадуулж бсан ч цоглог хэвээрээ бноо.

Monday, April 15, 2013

Хамж шимнээ

Piglet-н бичнээс санаа аваад оорийнхийгоо бичнээ.

За тэр хомхой гэдэг зуйл бас л 1-р ангид бхаас л гарч эхэлсэн. Ямар сайндаа усэглэлийн баярын зураг авахуулах одор гарцан, би гэж аман дээрээ "ТЭМЭЭТЭЙ" сайхан зураг бдын. Бас болоогуй уншилгын аварга энэ тэр гэцээн хахахаха. Янз бурийн л арга хэрэглэдэг бсан. Метилен гэдэг ногоон юм турхэнэ, халуун модоор хайрна. Харин миний арга бол дотроосоо ацеклер билуу тэр эмийг уугаад, шприцны зуугээр хагалаж шуусийг нь гаргаж бгад (шуусийг нь ийш тийш нь халдаалгуй салфеткаар дараад арчина) халуун модоор хайрчихдаг юм. Тэгээд л нам хатаал арилчихдаг. Харин тэр эмний тос бол таардаггуй Улам том олон болгоод бдын. Ер нь бол эсэргууцэл муудахлээр гэж бгаач амаа арчихгуй гарах, аяга тавганаас сэжиглэхээр илуу их гараад бдын. Андахгуй гарна шуу дээ. Харин суулийн уед эм уучаад бгаа болохоор гарах хугацаа нь холдчихож. Энэ муугаас болж нээрээ есдугээр ангид бхдаа зуслан яваад тэнд аягуй таалагдсан бандитайгаа болзож бгад гологдсон шд. Аман дээр нь балиар юм гарцан сэжигийн гэж найздаа ярьсан гэсэн хахахаха.

Хувцас бол шилжилтийн насанд бол том асуудал шуу. Багадаа ч ганган бсоон. Гялгар яагаан иртууз, адидасын биеийн тамирын хувцастай, саравч зуугээл кккккк. Харин 7 дугаар ангиас эхлээл еоооеооо.  Манай доод айлын охин мангар ганган. Ээж нь Бээжин бараа авчирдаг тэрийгээ Выставкад лангуутай зардаг. Тэр пууз нь лаг гое Монголд лав бхгуй. Кээпкэн малгайтай тэр нь надад лайтай зохиноо. Ганц удаа бужиглэх гээд авч омссон биш сургуулийнхаа од болохоо шахаад хахахаха.

Sunday, April 14, 2013

Муухай хуухэд

Шууд утгаараа муухай хуухэд. Сая наашаа ирж байхад Монгол ээжтэй ямар нэгэн ази орны аавтай 3 орчим насны хуухэд миний ард 9 цаг сууж ирлээ. Ээжтэйгээ 2уулаа испаниас ч юмуу Японоос ч юмуу ирж байгаа бололтой, яагаад гэвэл энэ 2 улсын хэлээр хольж ярьдаг, ээж нь бас монгол хэлийг нэмээд 3 хэлээр харьцах юм билээ.
Би ер нь жоохон хуухдэд их хайртай, болж л огвол эрхлуулээд, тоглоод унадаг, тэд ч надтай харьцах дуртай байдын. Тэр зангаараа л ногоо жоохонг хараад л бамбарууш шиг хоорхон золиг вэ гээл наануу цаануу гээл эхэлсийн. За тэгээд л цагийн дараагаас л ЭЭЖЭЭ гэж байгаам чинь. За ногоо юу гээд бгаам болоо гэж шулганаж бсан яриа нь тээртэй орилоон чарлаан болж эхлэв. Ядаж бхад аймаар чанга хоолойгоо шахаж бгад орилохыг нь яанаа. Ээж нь юу ч хэлэхгуй, цонх нудээл орилоод л МАМА МАМА МАМА гэж ирээл ОH NO! Хоол 2 удаа ирэхэд ширээг нудээл, дээш нь доош нь тучигнуулээд л сандал цохиол. Онгоцонд удаан нисэхэд тавгуй бхад дээрээс нь тэгээд толгойны араас нудээд бхлээр унэхээр хэцуу. Ээж нь аанай л юу ч хэлэхгуй. Цаашаа шоножингоо унтаагуй ногоо хуухэд. Яагаад тийм бага насны хуухэд тийм шоно болчоод бхад унтахгуй, ээж нь ч унтуулахыг оролдохгуй бгаа нь их сонин. Онгоцонд нялх 2 хуухэд, 2-3 насны ногоохоос гадна 2 хуухэд, 5-6насны 4 хуухэд явж бхад ганцхан тэр л галзуурч бсан. Ингээд 9 цагийн турш орилоод, сандал цонх нудэж, маажиж бсан ч тэр огтхон ч ядраагуй нь бас их сонин. Естой буруу номын Индиаго бна лээ дээ. Ядаж бхад бид 2 урд шонийх нь 3 цагаас хойш унтаагуй нисэж дамжиж явааг хэлэхуу.
Манай нохор муухай нохой шиг хумуужилтэй хуухэд бна гэж авсан. Сахилагагуй бж болно харин ээж нь хумууст хундрэл учруулж бна энээ тэрээ гэж огтхон ч бодохгуй харин ч гадаадын сайханг монголын муу муухайг, онгоцны уйлчилгээний мууг нь баахан хажуу дах залуудаа ярьж явсаар ирсэн дээ. Хаа очиж хажуудах залуу нь хуухдийг нь чимээгуй болгох гэж узэж бна лээ. Бид 2 ч бас ганц 2 удаа чимээгуй бхыг анхааруулсан ч ээж нь юм хэлэхгуй бхад хуний хуухдийг загнаад яваад байлтай нь биш.
За юу хэлэх гээд бна гэхээр манай ээж аав нарын болох болохгуйг багаас маань хэлж ярьж, хаана яаж биеэ зов авч явахыг минь заадаг бсан нь бусдын эрхэнд будуулгээр халдахгуй бхыг сургаж дээ гэж бодоход хургэлээ. Ногоо сайхан гадаадын дураараа хэнд ч захирагддаггуй,  ур хуухдээ хоож гаргаж чаддаг эцэг эх, хогшин аав ээжийгээ насныхан нь эцэст хаяад явж чаддаг хуйтэн сэтгэлтнууд болдог тийм сэтгэхуйг шагшан магтдаг хэн нэгний ур удмаас болж Маш их ядарч ирээд бутэн одоржин унтлаа даа.

Тэр нэгэн хэний тухай

Тэр хэн нэгэний тухай хааяа нэг санан дурсахад хуухэдээрээ байж дээ Бид гэж бодогддог юм. Гэхдээ тэр эрэгтэй биш эмэгтэй. Арван жилийн ширээнээс оюутны ширээнд суудаг болохдоо танилцаж байжуулээ. Яагаад ч юм туунтэй найзалж эхэлснээс хойш миний амьдралын зорилго огт оор болоод. Аав ээжийн угнээс гардаггуй бсан би орой удэш Гэртээ ордог болж, суулдээ ч сургуульдаа явахаасаа илуу гадуур 2уулаа нийлж кино узэж, биллиард тоглож, ховгуудтэй танилцаж арай л биш амьдрал руу орж эхэлсэн. Гэхдээ хэн хэнээ уруу татна гэж юу байхав зугээр л найзлах есгуй бсан, эсвэл амьдралын зураг маань л тийм бсан бх. Би туунтэй найзлаагуй бсан бол гэж хааяа бодоход одоо эмч болцон бх бсан даа гэж харамсдаг л юм. Гэхдээ болохгуй юм болоогуй л биз. Суулдээ энэ хэнэггуй бдал маань сургуулиас жилийн чолоо авах болсноор аав ээжууд маань мэдсэнээр STOP болсон доо.
Эгч нар нь гэж галзуу хэдэн хуухнууд бид 2- г арай л барьж идээгуй шуу ккккк. Аргагуй ш дээ итгэл найдвар болсон ганц охин дуу нь зугаацаад л явж бсанг мэдэхлээр яаж зугээр бхав. Тэднийхаас ганц дээд боловсрол эзэмших гэж бгаа нь тэр бсын. Олон эгч нар нь бараг бугд нэг нэг хуухэдтэй, нохоргуй гэхдээ амьдралын толоо чадах чадахаараа зутгэж яваа тийм л бусгуйчууд. Тэднийхан намайг уруу татсан гээл ээж болохлээр тэрийг уруу татсан гээл. Бид 2-оос хэн нь уруу татсан гээл, Бид 2 болохлээр сайн дураараа зугаалаад л явж бсан юм чинь ккккк.
Би оор тийшээ шилжиж, тэр болохлээр яг яасанг одоо болтол би мэддэггуй. Хааяа энд тэнд таарах болов уу гэж боддог л юм. Харин сая онгоцонд 2 эгчтэй нь яг таарсандаа кккк. Буур яг урд талд маань сууж ирсэн. Намайг танисан эсэхийг естой буу мэд. 10 жилийн дараа юм чинь таниагуй л бх. Бужигнуулж явсан уеэ заримдаа оороосоо ч нуудаг би ямар нохрийнхоо хажууд танимхаараад асуултаа нь биш туунийг. Эгч нар нь сайн явж бгаа юм чинь тэр ч бас сайн яваа бх даа л гэж бодож онгорсон. Одоо ч сайхан нэг уулзвал донгож 18,19 настай бх уеэ эргээд дурсаж инээлдэж суухсан. Гэхдээ бас уулзах ч хэрэггуй бж магад ч юм.

Турах хусэл

Би суулийн 4 жил турах гэж их л хуслээ. Таргалсан уу л гэхээс турсангуй ээ харамсалтай нь. Нэг л их бариу жижиг хувцас цуглуулсан л хуухэн. Гэхдээ эргээд туранхай болно гэсэн итгэл зорилго ихтэйгээр шинэ 7 хоногийг маргаашнаас эхлуулэх гэж бган. 5 кг эхний ээлжинд хаячихад л болчих гээд бна.
Сурч боловсрохыг хусээд, эрмэлзээд ирэхлээрээ цаанаасаа эрч хуч амтагдаад ирдэг юм бна. 5,6  жил номын дуу сонсоогуй би англи хэлийг т@гс т@г@лд@р сурч, инээж ханиаж байгаа нь хуртэл англиар болохгуй бол орчин маань шаардаад болохоо болиод бган. Амжилт амжилт амжилт.
@д@ржин Х-TУЦ-ийн Нэр нь орж ирдэггуй ээ жужиг хэд хэдэн сувгаар цээжилтэл гардаг бна шд. Гое жужиг л дээ гэхдээ нэг дор бол арай л бишээ.

Wednesday, April 10, 2013

Умшаад л байхымдаа

Блогт донтож байснаа Facebook-т донтоод суйд. Гэхдээ хааяадаа энуугээрээ шагайж, оорийнхоо дуртай хэдруугээ ороод умших бас сайхан байдагаа.
Юу бодоод, юу хусээд, юу бичимээр байгаагаа заримдаа ойлгохгуй ээ. Залуу зандан 20 хэдхэн настай, нохоргуй дан ганцаараа байсан бол элдвийн сонин сайханг ертонцтэй нь оруулахгуй юу тэ.
Бараг л арван жил болох гэж байна даа найман жил юм бна уулзалдаагуй хумуустэйгээ уулзмаар санагдаад болох юм биш. Юунд нь ингэж их догдлоод байгаан бол. Гэтэл тэр хумуус нь нааг мартцоон. Зарим нэг нь бараг узэн ядаж явдаг юм гэсэн. Гэхдээ л... Ганц уулздаг найз минь ногоодуултэйгээ уулзах уедээ намайг дуудахгуйн байхдаа ч гэж горьдоостой. Тэгэхлээр би найзын ганцаардалд орцон байна гэсэн уг. Найзын хувьд нээх ихгуй ч чанартай хэдэн хуухэнууд байдаг гэж бодож явдаг байсан чинь эхнээсээ ар хударгаар хог шороо, шуурга босгож итгэл эвдээд, зарим нэг нь ч гадагшаа дотогшоо явчих, зарим нь ч буур утсаа авахгуй, ганц нэг нь оор хотод, уулзалдаад дуудаад байгаатай нь санаа яриа нийлэхгуй хий цагийн гарз болох юм. Ингээд бодохлээр надад учир их байх шиг. Удаан ор хонжилдоо ороол чухам чи минь л байхгуй бол би байгаад яах юм гэж явдаггуйтэй холбоотой байхаа. Хуучны уеэ дурсаад, уйлж дуулж суумаар санагдаад хэрэг алгаа. 30 насруу явж байгаан шинж бололтой.
Би оорийгоо эрчуудийн сонирхосон харцны дунд явдаг дажгуй бусгуй гэж боддог байлаа. Гэтэл суулийн хэдэн жил ханьтайгаа байх болсноос хойш нааг эрчууд нээх харахаа болчихож дээ. Би ч намбалаг гэргий хараддаг байхдаа ухааны юм боддог байсан чинь би оортоо оорийгоо тэгж бат итгуулцэн л явж байсан бна лээ. Эмэгтэй хун чинь оортоо таалагдахаас гадна эсрэг хуйснийхээ хунд таалагдаж байгааг мэдэрч их эрч хуч авдаг байхаа.
Заримдаа нээрээ дургуй хургээд байгаа хэдэн хамаатан садан гэсэн хэсэг булэг ноходийг хэн нэгэнд муулж кайф авах юм сан. Даанч хэндээ муулахав хахахаха. Хадам дууг эхнэр 2-г амьдралдаа анх удаагаа ингэж их хунд уур хурч уучилмааргуй санагдаад гомдоод байх юм. Хуний боловсрол мэдлэг, ямар ч сайхан газар ямар ч ондор дээд албан тушаалтай бгаад, орчин нохцол ах эгчээсээ оор байх нь тэрний яаг юуных юм болооо. Ах бэр 2 нь гадагшаа явж ирчээд торсон эхнэрт нь бэлэгтэй, шинэ хунд нь тэрэг бас бус бэлэгнуудтэй аавынд нь очиход эхнэр нь цаад орооноос гарч ирэхгуй 40 минут болоод. Нохор нь хэдэн хог авчирчихаад гэж яагаад байгаа нь ойлгогдохгуй уурлаад байхад хун овоо гомдоно доо. Мэдэхгуйм даа Бид 2 одоогоор хуухэдгуй бгаа болохоороо би маш эмзэг л хулээж аваад бгаа :(. За сайхан болчихлоо явж шалаа угаая доо ккккк.