Уйтгарлах дургуй ээ. Ордны зурхай дээр ч нааг ургэлжийн оодрог узэлтэн гэжээдэг. Харин гэнэ гэнэхэн би уйтгарыг мэдэрчихдэг. Сонин шуу тэр мэдрэмжээсээ гармааргуй, ургэлжлуулээд л баймаар. Яааг одоо цонхны дэргэд суугаад хааяа хаа нэгхэн дулаан хувцсандаа шигдэн явж бгаа хумуусийг ажаад л. Бурхэг, зэвруун ийм л одор цонхны цаанаас уйтгарыг аль бага байхын ингэж мэдэрдэгийн.
Би цасанд, оволд, хуйтэнд ясны дургуй. Тийм болоод ч Оросын дээр уеийн оволтэй, цасан шуургатай, ганцаарханаа эсвэл 2,3-хан хуний дунд уйл явдал нь орон сууцны байранд ч юмуу болдог кинонуудыг узэхээр л бачуураад эхэлдгийн. Ногоо хаалга андуурдаг шинэ жилийн кино. Вагон вокзал ( ингэж бичдэг билуу) дээр нэг нохор хоцорчоол рестораны зоогчтэй нь учраад бдаг кино за ер нь бичвэл их бгаа байхоо болий, эд нарыг узэхээр л уйтгарлаад бдын. Хамаг салах дургуй уйтгарын мэдрэмж маань овлийн шоно оор орцны уудэндэх ганц гэрэл елтойгоол, тэр гэрэлд цасан ширхэг бужигнан унаж бгааг цонхоороо хараал цай уугаад суух гое бдгийн.
Одоо хадуурнаа би ам бул 5уулаа айлд оссон. Манай гэрийнхан бугд орой гэртээ цугладаг. Баяр еслолоор хамтдаа ургэлж бна. Гадагшаа амралт, зугаалга, зуслан гарсан ч ямагт хамтаараа. Тэгэхлээр би ганцаараа гэртээ улдэж ер нь узээгуй хэн нэгэн нь заавал бдаг бсан болохлээр ганцаарханаа бж узэх юмсан гэж морооддог блаа. Гэтэл одоо 2лахнаа. Манай нохор гадагшаа дотогшоо явчуул гав ганцаараа улдэнэ. Хамт хэн нэгэнийг байлгах нээх дуртай биш бас аав ээж дээрээ нээх очихгуй, очсон ч хонолгуйгээр ямар нэгэн шалтгаан хэлээд л гэртээ ирчихнэ. Гэртээ л бвал сайхан эсвэл ханиа бхгуй бвал ганцаараа л бвал сайхан гэдэг унэхээр аймаар зожиг болчихож.
Одоо ч ганцаараа. Хумуусийг уйтгарлатал бичлээ дээ харин ч нэг. Би гэхдээ турбаадуулж бсан ч цоглог хэвээрээ бноо.
No comments:
Post a Comment