Monday, May 20, 2013

Итгэмээргуй л бна

Суулийн 10аад хоног сэтгэлдээ шаналсаар нэг л одор нь хайрт эмээгээ бурханы оронлуу явуулчихлаа. 69хон насалаад эмээ минь бурхан болох байсан юм гэжуу. Эмээгээ бид БУУРАЙ гэж авгайлдаг байсан юм. Ноднин жилийн 7 сард буурайгийн минь ээж 89 насандаа бас л явчихсан. Надад энэ 2 эмээ минь л байдаг бсан ч ингээд дараалаад алдчихна гэж хэзээ ч бодож явсангуй. Хогшин ээжийгээ сайхан насаллаа, буянтай насалаад насаа бидэнд огоод буцлаа гэж бсан бол охиноо ингээд араасаа дагуулаад явчихаар буурайдаа даанч их харамсаад хорогдоод байх юмаа.
Буурайгийнхаа диваажинд очих замд нь саад болохгуй гэсэндээ нулимсаа дотогшоо залгиж байна. Нулимс гарахдаа шорвог байдаг бол залгихад буур ч гашуун бдаг юм байна.
Бид ингэж дотныхоо хунийг алдаж узээгуй зовлон узээгуй явлаа. Би чинь буурайгийнхаа хамгийн том охины том охин нь анхны зээ нь. Хамгийн хайртай, осгож хайрлаж явсан зээ нь. Бид 2т сайхан дурсамж ихээ улдсэн боловч 2лахнаа авахуулсан зураг ганц ч байдаггуйг мэдээд ямар их харамсаж байна гээч. Буурайгаа нэг л одор яваад огохийг мэдэж бсан боловч ийм хурдан, ийм эрт гэж санасангуй бага халамжилж байжээ. 7 хоног бур очиж хонодог бсан маань хуний хун болсноор багасан багассаар хаа нэг хонодог очидог болсон. Буурай би оноодор хононо гэхэд минь ямар их баярладаг байсан гээч. Илуу хэд хонох минь яав даа.
Буурайгаа овдоод суулдээ сэхээнд орох уед яадаг ч бсан босоод ирнэ гэж итгэлээ алдаагуй ч эцсийн мочид найдваргуй ээ цаашина буур ч хэцуу амьсгаатай байлгах арга руу орно гэж эмчийг хэлэхэд дахин буурайгаа овдгож зовоолгуй тайван бурхан луу явуулая даа гэж бид эрс шийдэцгээсэн. Би гэртээ л харимаар байна, намайг аваад гараач дээ гэж ээж эгчээс гуйж бхад нь эртхэн тэр аймаар овдолтийг мэдруулэлгуй аваад гардаг байж гэж гээд л ЭЭЖЭЭ маргааш таныгаа гэрлуу нь аваад гарахаар болсон гэхэд Угуй ээ одоо аваад гар, одоо гэж бичиж байсан /буурайгийн минь хоолойд гуурс байсан учир ярихгуй цаасан дээр бичиж байсан юм/. Тэгээд л харина гэж 11 цагийн уед мэдээд л 1 цаг 15 минут орчимд бурхан болсон доо.
Хумууст анхаарулахад хавдар тусаад хагалгаа, туяа эмчилгээ хийлгэх бол Бээжинлуу ч болтугай яваарай гэх гэсэн юм. Буурайгийн минь улаан хоолойдох хавдарыг шарахдаа уушигийг нь бас давхар шарснаас болоод хавдар нь эдгэсэн боловч уушигийг нь тулээд хайрснаас болоод бас эмнэлэгийн хатгаа аваад л болохоо болисон. Бид хичнээн солонгосыг зорьж шарлагийн ул морийг эмчлуулэе гэсэн боловч Маш их шарсан байна аргагуй гээд буцаачихсан.
Гэхдээ бидний сусэг итгэл унэмшлээр алтан хайрцгийг нь нээхэд 1 жилийн омно сунс нь хальчихсан харин ч нэг жил илуу насалсан бна гэж гарсан нь бидний санааг бага ч болтугай тайвшруулж байна даа. Буурайгаа би надад эргээд ирээрэй гэж байнга гуйж бна даа. Энэ насанд нь санасандаа хуртэл асарч халамжилж чадаагуй ч ирэх насанд нь урээ болгож хайрлаж  халамжилж яв юу л гэж гуйж бна.
Ум сайн амгалан байх болтугай. Тандаа би маш их хайртай.

4 comments:

  1. Гүн эмгэнэл илэрхийлье. Буурай нь хөөрхий ээжийгээ бас санадаг байсан байлгүй. тэр улаан хоолойн хавдар гээч юм чинь хэцүү юмөө. ер нь ч өвдөх их муухай юм

    ReplyDelete
  2. Harin tehh buurai mini uvchtei gedgee medseneesee hoish eejiinhee araas yavna gej ih yarih bolson yum. Uvching huseh yum bish gedgiig ih sain oilgoj avch bna.

    ReplyDelete
  3. Эмгэнэл илэрхийлье. Их л эрт явж дээ, ээж рүүгээ л яарсан байна гэж бодоод сэтгэлээ бариарай.

    ReplyDelete
  4. Tegnee bayarllaa harin arai l ert yavchlaa. Uvchnuur bolohleer ingeh bsn yum tegdeg bj gej ih haramsaad bdiin bn. Gehdee ergeed ernee geel taivshiraad bgaa

    ReplyDelete