Шууд утгаараа муухай хуухэд. Сая наашаа ирж байхад Монгол ээжтэй ямар нэгэн ази орны аавтай 3 орчим насны хуухэд миний ард 9 цаг сууж ирлээ. Ээжтэйгээ 2уулаа испаниас ч юмуу Японоос ч юмуу ирж байгаа бололтой, яагаад гэвэл энэ 2 улсын хэлээр хольж ярьдаг, ээж нь бас монгол хэлийг нэмээд 3 хэлээр харьцах юм билээ.
Би ер нь жоохон хуухдэд их хайртай, болж л огвол эрхлуулээд, тоглоод унадаг, тэд ч надтай харьцах дуртай байдын. Тэр зангаараа л ногоо жоохонг хараад л бамбарууш шиг хоорхон золиг вэ гээл наануу цаануу гээл эхэлсийн. За тэгээд л цагийн дараагаас л ЭЭЖЭЭ гэж байгаам чинь. За ногоо юу гээд бгаам болоо гэж шулганаж бсан яриа нь тээртэй орилоон чарлаан болж эхлэв. Ядаж бхад аймаар чанга хоолойгоо шахаж бгад орилохыг нь яанаа. Ээж нь юу ч хэлэхгуй, цонх нудээл орилоод л МАМА МАМА МАМА гэж ирээл ОH NO! Хоол 2 удаа ирэхэд ширээг нудээл, дээш нь доош нь тучигнуулээд л сандал цохиол. Онгоцонд удаан нисэхэд тавгуй бхад дээрээс нь тэгээд толгойны араас нудээд бхлээр унэхээр хэцуу. Ээж нь аанай л юу ч хэлэхгуй. Цаашаа шоножингоо унтаагуй ногоо хуухэд. Яагаад тийм бага насны хуухэд тийм шоно болчоод бхад унтахгуй, ээж нь ч унтуулахыг оролдохгуй бгаа нь их сонин. Онгоцонд нялх 2 хуухэд, 2-3 насны ногоохоос гадна 2 хуухэд, 5-6насны 4 хуухэд явж бхад ганцхан тэр л галзуурч бсан. Ингээд 9 цагийн турш орилоод, сандал цонх нудэж, маажиж бсан ч тэр огтхон ч ядраагуй нь бас их сонин. Естой буруу номын Индиаго бна лээ дээ. Ядаж бхад бид 2 урд шонийх нь 3 цагаас хойш унтаагуй нисэж дамжиж явааг хэлэхуу.
Манай нохор муухай нохой шиг хумуужилтэй хуухэд бна гэж авсан. Сахилагагуй бж болно харин ээж нь хумууст хундрэл учруулж бна энээ тэрээ гэж огтхон ч бодохгуй харин ч гадаадын сайханг монголын муу муухайг, онгоцны уйлчилгээний мууг нь баахан хажуу дах залуудаа ярьж явсаар ирсэн дээ. Хаа очиж хажуудах залуу нь хуухдийг нь чимээгуй болгох гэж узэж бна лээ. Бид 2 ч бас ганц 2 удаа чимээгуй бхыг анхааруулсан ч ээж нь юм хэлэхгуй бхад хуний хуухдийг загнаад яваад байлтай нь биш.
За юу хэлэх гээд бна гэхээр манай ээж аав нарын болох болохгуйг багаас маань хэлж ярьж, хаана яаж биеэ зов авч явахыг минь заадаг бсан нь бусдын эрхэнд будуулгээр халдахгуй бхыг сургаж дээ гэж бодоход хургэлээ. Ногоо сайхан гадаадын дураараа хэнд ч захирагддаггуй, ур хуухдээ хоож гаргаж чаддаг эцэг эх, хогшин аав ээжийгээ насныхан нь эцэст хаяад явж чаддаг хуйтэн сэтгэлтнууд болдог тийм сэтгэхуйг шагшан магтдаг хэн нэгний ур удмаас болж Маш их ядарч ирээд бутэн одоржин унтлаа даа.
Өө ийм муухай ааштай хүүхэд ёстой хэцүү шүү. Би уул нь дүүгийнхээ хүүхдийг хүмүүжүүлэх гээд үзсийн. Даанч тэр бас иймэрхүү муухай хүүхэд л болчихоод байгаам даа.
ReplyDeleteХарин тийм юм бн лээ. Затай угуйтэй л бхгуй бол. Хуухдэд оорт нь хэцуу шд хумуусийн дургуй хургээд тэ.
ReplyDelete